УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ИНЖЕНЕР /ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн ус хангамж, ариутгах татуургын инженер /хөлсөөр ажиллах гэрээгээр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
1. Бизнес төлөвлөгөөний дагуу нэгдсэн терминалын тусгай хэрэгцээний газрын төлөвлөлтийг хөгжүүлэх, холбогдох шугам сүлжээ, ус хангамж, ариутгалын судалгаа, төлөвлөгөө болон зураг төслийг хийн гүйцэтгэх;
2. Төслийн ажлыг холбогдох хууль, дүрэм журам, стандарт норм нормативын дагуу хийж гүйцэтгэх;
3. Ажлын даалгавар, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн нарийвчилсан даалгавар, техникийн болон материалын шаардлага боловсруулах;
4. Барилга байгууламжийн гадна шугам сүлжээ, ус хангамж ариутгах татуургын тооцоо хийх, угсралтын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, шугам сүлжээний ажлуудын төлөвлөлт гаргах, гүйцэтгэлийн бичиг баримт боловсруулах;
5. Шаардагдах ажлын даалгаварт төлөвлөлт хийх, мэдээлэл цуглуулж, үнэлгээ хийх;
6. Газар хөгжүүлэх төсөв зохиож, удирдаж, ажлыг хянаж, газар хөгжүүлэх үйл явцын бүх бүрэлдэхүүн хэсэг, нэгдсэн терминалын үйл явцын бүх үе шатуудын цаг хугацаа дараалал зэргийг тодорхойлох;
7. Барилга угсралт, агуулах төлөвлөлт, хилийн нэвтрүүлэлтэд тавигдах стандарт бүх шаардлагыг урьдчилан тооцоолж, чөлөөт бүсийн хэмжээнд хүргэх боломжийг төлөвлөж, Гашуун-сухайт боомт орчмын нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэх;
8. Нэгдсэн терминалын үйл ажиллагааг 5-15 жилээр төлөвлөж /урьдчилсан/ төлөвлөгөө гаргаж, чөлөөт бүсийн хэмжээнд газар зохион байгуулалтыг хийх;
9. Терминалын үйл ажиллагаа явуулах эдэлбэр газрын байгаль орчны шинжилгээ, усны нөөц, барилгажилт, үер усны гаргалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, нөхөн сэргээлт, хүн амын төлөвлөлт, оршин суугчдын газрыг зохион байгуулах;
10. Газар төлөвлөлтийг хуваарийн дагуу боловсруулж барилгын инженеринг төлөвлөлтийг хийх;
11. Ус намгархаг газрын нөлөөллийг бууруулах ажлыг зохицуулах;
12. Төслийн бусад ажилтнуудтай, шаардлагатай бол борлуулалт, барилга угсралтын ажилчидтай харилцах;
Ажлын байранд тавигдах шаардлага
1. Ус хангамж, ариутгах татуургын инженер, сантехникч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй;
2. Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан;
3. Аливаа ижил төстэй төсөл хөтөлбөр, түүнд холбогдох газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн үндэслэл боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;
4. Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;
5. Шугамын гидравлик тооцоо хийдэг байвал давуу үзүүлэлт болно;
6. Салбарын хууль журам болон тохирох стандарт, норм, дүрмийн дагуу барилга бүтээц, шугам сүлжээ, ариутгах татуургын тооцоо, судалгаа хийх чадвартай байх;
7. Ажлын хариуцлагатай, багаар ажиллах чадвартай байх;
8. Баримт бичиг, тайлан төлөвлөгөө боловсруулах чадвартай байх;
9. Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай байх;
10. Олон ажлыг гүйцэтгэх, төслийн менежментийн өндөр ур чадвартай, томоохон төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай байх;
11. Тулгарч болзошгүй саад бэрхшээлийг урьдчилан таамаглах, зохистой шийдлийг санал болгох чадвартай;
12. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх /хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;
13. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай;
14. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай;
15. Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч;
16. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /308/