ТЕРМИНАЛЫН АВТОМАТЖУУЛАЛТЫН ИНЖЕНЕР /ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн терминалын автоматжуулалтын инженер /хөлсөөр ажиллах гэрээгээр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
1. Бизнес төлөвлөгөөний дагуу нэгдсэн терминалын автоматжуулалтын систем /хүний оролцоо бага эсвэл огт оролцоогүйгээр ажиллахаар бүтээгдсэн/-г хэрэгжүүлэх судалгаа, төлөвлөгөө болон тойм зураг, дизайн, хэмжээсийг хийн гүйцэтгэх;
2. Төслийн ажлыг холбогдох хууль, дүрэм журам, стандарт норм нормативын дагуу хийж гүйцэтгэх;
3. Ажлын даалгавар, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн нарийвчилсан даалгавар, техникийн болон материалын шаардлага боловсруулах;
4. Шаардагдах ажлын даалгаварт төлөвлөлт хийх, мэдээлэл цуглуулж, үнэлгээ хийх;
5. Терминалын автоматжуулалтын стандартын бүх шаардлагыг урьдчилан тооцоолж, удирдаж, ажлыг хянаж, газар хөгжүүлэх үйл явцын бүх бүрэлдэхүүн хэсэг, нэгдсэн терминалын үйл явцын бүх үе шатуудын цаг хугацаа дараалал зэргийг тодорхойлох;
6. Нэгдсэн терминалын автоматжуулалтын үйл ажиллагааг төлөвлөж /урьдчилсан/ төлөвлөгөө гаргаж, зохион байгуулалтыг хийх;
7. Заагдсан хугацааны дотор инженерингийн нарийвчилсан судалгааг хийх;
8. Автоматжуулалтын системийн үр ашиг, найдвартай байдлыг үнэлэх, ажиллах дээд хүч, чанарыг хангуулах;
9. Хариуцсан чиг үүргийн дагуу төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, албан бичгээр харилцах, уулзалт зохион байгуулах;
10. Терминалын ерөнхий төлөвлөгөөг нийгэм, эдийн засгийн хөгжлийн нийтлэг шаардлага, эрэлт хэрэгцээний дагуу боловсруулах, зохих тодотгол өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилт болгох;
11. Зураг төслийн ерөнхий төлөвлөгөө, техникийн үзүүлэлтүүд зэргийг баримтжуулж терминалын бүтэц системийг тодорхой болгох;
12. Нүүрсний тээвэрлэлтээс эхлээд чанарын хяналтын тогтолцооны горимыг сайжруулах үр дүнтэй шийдлүүдийг боловсруулах үүрэгтэй.
Ажлын байранд тавигдах шаардлага
1. Электроник, автоматжуулалт, цахилгаан системийн автоматжуулалтын чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй;
2. Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан;
3. Аливаа ижил төстэй төсөл хөтөлбөр, түүнд холбогдох газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн үндэслэл боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;
4. Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх,
5. PLC, HMI, LINUX, VFD, STATA, CNC AutoCad программ дээр ажиллах чадвартай;
6. Ажлын хариуцлагатай, багаар ажиллах чадвартай байх;
7. Баримт бичиг, тайлан төлөвлөгөө боловсруулах чадвартай байх;
8. Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай байх;
9. Олон ажлыг гүйцэтгэх, төслийн менежментийн өндөр ур чадвартай, томоохон төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай байх;
10. Тулгарч болзошгүй саад бэрхшээлийг урьдчилан таамаглах, зохистой шийдлийг санал болгох чадвартай;
11. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх /хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;
12. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай;
13. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай;
14. Идэвхи санаачлагатай, шинийг эрэлхийлэгч;
15. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /308/