АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

УХААЛАГ ТЭЭВЭР /AGV/ ИНЖЕНЕР /ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн ухаалаг тээвэр /AGV/ автоматжуулалтын инженер /хөлсөөр ажиллах гэрээгээр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1. Бизнес төлөвлөгөөний дагуу нэгдсэн терминалын ухаалаг тээвэр /AGV/ автоматжуулалтын системийг хэрэгжүүлэх судалгаа, төлөвлөгөө болон тойм зураг, дизайн, хэмжээсийг хийн гүйцэтгэх;

2. Төслийн ажлыг холбогдох хууль, дүрэм журам, стандарт норм нормативын дагуу хийж гүйцэтгэх;

3. Ажлын даалгавар, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн нарийвчилсан даалгавар, техникийн болон материалын шаардлага боловсруулах; 

4. Шаардагдах ажлын даалгаварт төлөвлөлт хийх, мэдээлэл цуглуулж, үнэлгээ хийх;

5. Терминалын автоматжуулалтын  стандартын бүх шаардлагыг урьдчилан тооцоолж, удирдаж, ажлыг хянаж, газар хөгжүүлэх үйл явцын бүх бүрэлдэхүүн хэсэг, нэгдсэн терминалын үйл явцын бүх үе шатуудын цаг хугацаа дараалал зэргийг тодорхойлох;

6. Нэгдсэн терминалын автоматжуулалтын үйл ажиллагааг төлөвлөж /урьдчилсан/ төлөвлөгөө гаргаж, зохион байгуулалтыг хийх;

7. Заагдсан хугацааны дотор инженерингийн нарийвчилсан судалгааг хийх;

8. Автоматжуулалтын системийн үр ашиг, найдвартай байдлыг үнэлэх, ажиллах дээд хүч, чанарыг хангуулах;

9. Хариуцсан чиг үүргийн дагуу төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, албан бичгээр харилцах, уулзалт зохион байгуулах; 

10. Терминалын ерөнхий төлөвлөгөөг нийгэм, эдийн засгийн хөгжлийн нийтлэг шаардлага, эрэлт хэрэгцээний дагуу боловсруулах, зохих тодотгол өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилт болгох;

11. Зураг төслийн ерөнхий төлөвлөгөө, техникийн үзүүлэлтүүд зэргийг баримтжуулж терминалын бүтэц системийг тодорхой болгох;

12. Нэгдсэн терминалын үйл ажиллагааг 5-15 жилээр төлөвлөж /урьдчилсан/ төлөвлөгөө  гаргаж, чөлөөт бүсийн хэмжээнд зохион байгуулалтыг хийх;

13. Нүүрсний тээвэрлэлтээс эхлээд чанарын хяналтын тогтолцооны горимыг сайжруулах үр дүнтэй шийдлүүдийг боловсруулах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

1. Электроник, автоматжуулалт, цахилгаан системийн автоматжуулалтын чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй;

2. Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан;

3. Аливаа ижил төстэй төсөл хөтөлбөр, түүнд холбогдох газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн үндэслэл боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;

4. Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;

5. PLC, HMI, LINUX, VFD, STATA, CNC AutoCad программ дээр ажиллах чадвартай;

6. Ажлын хариуцлагатай, багаар ажиллах чадвартай байх;

7. Баримт бичиг, тайлан төлөвлөгөө боловсруулах чадвартай байх;

8. Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай байх;

9. Олон ажлыг гүйцэтгэх, төслийн менежментийн өндөр ур чадвартай, томоохон төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай байх;

10. Тулгарч болзошгүй саад бэрхшээлийг урьдчилан таамаглах, зохистой шийдлийг санал болгох чадвартай;

11. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх /хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;

12. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай;

13. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай;

14. Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч;

15. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04 дүгээр  сарын 07-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /308/