АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХУУЛИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН /ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн хуулийн мэргэжилтэн нь /хөлсөөр ажиллах гэрээгээр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1. Нэгдсэн терминалын үйл ажиллагаа, бүтэц, санхүүжилтийн хувилбарууд, эрх зүйн орчин эдгээрээс үүдэн урт хугацааны хөрөнгө оруулалт ба хамтын эзэмшилд учирч болох эрсдэлийг тодорхойлох;

2. Олон улсын шилдэг туршлага, дэмжлэгтэй  уялдуулан зөвлөмж гаргах;

3. Төмөр замын тухай хууль, Тээврийн тухай хууль, Гаалийн тухай хууль, Монгол улсын хилийн тухай хууль тусгай хамгаалалттай газар нутгийн тухай зэрэг хууль эрх зүйн орчны хүрээнд судалгаа бичиг баримт боловсруулалт хийх; 

4. Хуулийн мэргэжилтэн нь  одоо байгаа Гашуунсухайт боомтын хууль эрх зүйн орчны тогтолцоонд дүн шинжилгээ хийх;

5. Хөрөнгө оруулалт татах, хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийх; 

6. Төслийн бичиг баримтын боловсруулалтын талаар стратегийн баримт бичгийг бэлтгэхэд хууль эрх зүй, зохицуулалт, зохион байгуулалтын хүрээнд хэрэгжилтийг хангах;

7. Төслийн боловсруулалтад шаардлагатай байгаа мэдээ мэдээллийг холбогдох төрийн байгууллага, яам тамгын газарт хандан олж авах; 

8. Хууль эрх зүйн одоогийн орчныг тодорхойлж, хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахад тусгах санал зөвлөмж төлөвлөгөөг боловсруулах үүрэгтэй;

9. Төслийн стандарт баримт бичгийн загваруудыг боловсруулах;

10. Албан бичиг төлөвлөх, төлөвлөгөө боловсруулах, байгууллагуудтай хамтран ажиллах уялдаа холбоог хэрэгжүүлэх.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

1. Хуульч нь мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх;

2. Томоохон төсөл хөтөлбөр, түүнд холбогдох хууль, эрх зүйн үндэслэл боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;

3. Хууль, эрх зүйн мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй;

4. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх /хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;

5. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай;

6. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай;

7. Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч;

8. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04 дүгээр  сарын 07-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /308/