АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

МЭДЭЭЛЛИЙН ШИНЖЭЭЧ /ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн мэдээллийн шинжээч буюу дата аналист /хөлсөөр ажиллах гэрээгээр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1. Төслийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлагнах, нэгтгэх, зөрүүтэй мэдээллийг хянах, эцсийн шатны боловсруулалтыг хийх;

2. Шинжилгээний үр дүн, ажиглалт, өгөгдлийн сайжруулалт, хэрэгцээ шаардлагыг төслийн бүх түвшний оролцогч талууд, тэр дундаа ахлах шинжээч, удирдлага, бусад мэргэжилтнүүдэд болон бусад гуравдагч этгээдэд ойлгомжтой байдлаар илэрхийлэх;

3. Нэгдсэн терминалын бодлого, үзэл баримтлал, зарчим, түүнчлэн төслийн эрсдэлийг бууруулахтай холбоотой зохицуулалтын хүлээлттэй холбоотой салбарын шилдэг туршлагын талаар цогц, гүнзгий ойлголттой байх;

4. Төслийн шаардлага болон эрсдэлийн үндсэн үзүүлэлтүүдэд байнгын хяналт тавих;

5. Өгөгдлийн шинжилгээг боловсруулах (мэдээлэл олж авахаас эхлээд дүн шинжилгээ хийх замаар), үр дүнг тайлбарлах, үр дүнгийн бичгээр тайлан гаргах; шаардлагатай бол илүү гүнзгий дүн шинжилгээ хийх;

6. Төслийг сайжруулах, дэмжих зорилгоор өгөгдлийг ашиглах боломжийг тодорхойлж, санал болгох;

7. Бусад мэргэжилтнүүдийн загварын үр дүнд дүн шинжилгээ хийх, ахлах шинжээчийн загварчлалын дагуу төслийг хөгжүүлэх;

8. Нэгдсэн терминалын хөрөнгө оруулалтын болон бүтээн байгуулалтын дүн шинжилгээ хийх;

9. Ахлах шинжээч, төслийн удирдлагатай хамтран шинэ буюу боломжит хувилбарууд, туршилт, баталгаажуулалтын арга техник, мэдрэмж, бүтээмжийн шинжилгээг боловсруулах замаар төслийн үйл явцыг бэхжүүлэх зөвлөмж гаргах;

10. Нүүрсний борлуулалтад нөлөөлж буй гадаад ба дотоод орчны дүн шинжилгээ хийж, мэдээлэлтэй байхын тулд салбарын нийтлэлүүдийг тасралтгүй хянаж төслийг хөгжүүлэх;

11. Төслийн удирдлагын чиг үүргийг шаардлагатай үед гүйцэтгэх.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

1. Мэдээллийн шинжээч нь мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай;

2. Байгууллагын эрхэм зорилго, бизнесийн хэрэгцээг хангахын тулд мэдлэгээ ашиглаж, өгөгдлийн аналитик үйлчилгээ үзүүлэх;

3. Маш сайн илтгэх, бичгийн болон аман харилцааны ур чадвар;

4. Магистр ба түүнээс дээш зэрэг, Статистик, Санхүү, Эдийн засаг, логистик (Ахисан түвшний зэрэгтэй бол давуу тал болно);

5. Байгууллагын бүх түвшний оролцогч талууд, тэр дундаа ахлах болон удирдлагад нарийн төвөгтэй ойлголтуудыг амаар тодорхой илэрхийлэх чадвартай;

6. Олон, зэрэгцсэн төсөл дээр ажиллах, заасан хугацаандаа бие даан ажиллах чадвартай;

7. Хийсвэр асуудлуудын практик шийдлүүдийг тодорхойлж, санал болгох чадвартай;

8. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх /хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;

9. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай;

10. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай;

11. Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч;

12. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04 дүгээр  сарын 07-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /308/