АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ЗУРГИЙН АРХИТЕКТОР /ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн зургийн архитектор /хөлсөөр ажиллах гэрээгээр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1. Төсөлтэй холбоотой барилгын зураг төслийн инженерчлэлийн талаас холбогдох судалгаа, төлөвлөгөө болон зураг төслийг хийн гүйцэтгэх;

2. Зураг төслийн ажлыг холбогдох хууль, дүрэм журам, стандарт норм нормативын дагуу хийж гүйцэтгэх;

3. Төсөлтэй холбогдох барилга байгууламжийн зураг төслийг хийх, өгөгдлийг боловсруулах;

4. Байгууламжийг төлөвлөн, зураг төслийг боловсруулахдаа орон зайн хувьд байгаль орчин, нийгэм, техник болон, гоо зүйн хувьд нь тэдгээрийн хэвийн нөхцлийг хангахад зөв байхаар сайтар бодож, төлөвлөх . мөн  терминалын бүтэц , үнэ өртгийг бодитойгоор зөв тооцоолон гаргах зэрэг хамаарах;

5. Ерөнхий зураг төлөвлөгөө, техникийн үзүүлэлтүүд зэргийг баримтжуулж терминалын бүтэц системийг тодорхой болгох;

6. Барилга угсралт, агуулах төлөвлөлт, хилийн нэвтрүүлэлтэд тавигдах стандарт бүх шаардлагыг урьдчилан тооцоолж, чөлөөт бүсийн хэмжээнд хүргэх боломжийг төлөвлөх, Гашуун-сухайт боомт орчмын нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэх; 

7. Нэгдсэн терминалын үйл ажиллагааг 5-15 жилээр төлөвлөж /Урьдчилсан төлөвлөгөө/ гаргаж, чөлөөт бүсийн хэмжээнд зураг төслийг боловсруулах

8. Заагдсан  хуваарийн дагуу зураг төслийг боловсруулж барилгын инженеринг зураглал хийх;

9. Нүүрсний хадгалалтаас эхлээд чанарын хяналтын тогтолцооны горимыг сайжруулах үр дүнтэй шийдлүүдийг боловсруулах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

1. Барилгын инженер, барилгын зураг төслийн инженер график дизайнер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

2. Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан; 

3. Иргэний болон дэд бүтцийн барилга байгууламжийн зураг төсөл хийх өндөр чадвартай;

4. Компьютерийн хэрэглээний бүхий л програмууд дээр ажилладаг байх;

5. Уул уурхай болон нүүрсний зах зээлийн талаар мэдлэгтэй байх;

6. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх /хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;

7. Бичиг баримт боловсруулах; 

8. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай;

9. Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч;

10. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04 дүгээр  сарын 07-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /308/