АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

АНГЛИ ХЭЛНИЙ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛАГЧ  /ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн англи хэлний орчуулагч /хөлсөөр ажиллах гэрээгээр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1. Төсөлд холбогдох аман болон бичгийн хэлний орчуулгыг мэргэжлийн түвшинд хийх;

2. Төслийн баримт бичгийн орчуулга хийх, шаардлагатай судалгааг хийх;

3. Төслийн орчуулгын ажлыг холбогдох хууль, дүрэм журам, стандарт норм нормативын дагуу хийж гүйцэтгэх;

4. Ажлын талбар дээрх бүтээн байгуулалтын багуудад аман, бичгийн болон талбайн орчуулга хийх;

5. Орчуулгын програм, нөөцийг үр дүнтэй зарцуулж, ашиглах;

6. Үндсэн утга санааг алдагдуулахгүйгээр орчуулга хийх;

7. Техникийн нэр томьёог үнэн зөв орчуулах;

8. Хэл зүйн дүрмийг баримтлан орчуулгыг гүйцэтгэх;

9. Ажиллаж буй хэсэгт Монгол-Англи хэлээр харилцан ойлголцож ажиллахад дэмжлэг үзүүлэх;

10. Шаардлагатай үед хурлын аман орчуулга хийх;

11. Мэдээллийн нууцлалыг бодлого, журмыг дагаж мөрдөх;

12. Менежментийн шийдвэр гаргах явцад цаг тухайд нь дэмжлэг үзүүлэх, санал зөвлөмж өгөх;

13. Гадны оролцогч талуудтай үр дүнтэй, тогтвортой харилцааг бий болгож ажиллах;

14. Зохих дүрэм, журмын дагуу үр дүнтэй ажил хэргийн холбоог бий болгож ажиллах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

1. Уул уурхай, тээвэр логистикийн мэргэжлийн хэллэгүүдийн талаарх мэдлэгтэй, 2 -оос дээш жилийн ажлын туршлагатай байх;

2. Хэл шинжлэл, Монгол хэл болон Англи хэл эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

3. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй (IELTS, TOEFL оноотой бол давуу тал болно);

4. Холбогдох чиглэлээр орчуулга хийж байсан туршлагатай; 

5. Бичиг баримт боловсруулах, багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай;

6. Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч;

7. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай;

8. Windows (Excel, Word, PowerPoint, Project Manager) болон орчуулгын програм дээр ажиллах чадвартай байх;

9. Англи, Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай;

10. Англи, Монгол хэлний дүрмийн өндөр мэдлэгтэй;

11. Шинийг сурч мэдэх эрмэлзэлтэй;

12. Шахуу хуваарь, төлөвлөлтийн дагуу үр дүнтэй ажиллах чадвартай;

13. Олон салбар чиглэлийн талаарх, тухайлбал уул уурхай, нүүрсний зах зээл, терминалын инженерингийн чиглэлээр ойлголт, мэдлэгтэй;

14. Өөр соёл гарал бүхий хүмүүстэй зохицон ажиллах чадвар;

15. Аюулгүй ажиллагааг чухалчлан үздэг байх.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04 дүгээр  сарын 07-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /308/