АЖЛЫН БАЙРНЫ УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГАЛТ ЯВАГДЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 02 дугаар сарын 12-ны өдрүүдэд Дотор засалчин, Гадна засалчин орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг zangia.mn болон ett.mn сайтад байршуулсан ба нийт 43 иргэн анкет ирүүлснээс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр компанийн “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. 

Ярилцлагын шатанд тэнцсэн иргэдээс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Техник технологийн политехник коллежид төлөвлөгөө, удирдамжийн дагуу “Засал чимэглэлчин”-ий ур чадварын шалгалтыг 09.00-15.00 цагт авч дуусав.