АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЭМЧ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА.

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хилийн тээвэр, логистик, экспортын газарт яаралтай тусламжийн эмчийн ажлын байранд 2 ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. Анагаах ухааны бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй эмчлэх эрхийн лицензтэй их эмч;

2. Яаралтай тусламж, гэнэтийн ослын үед тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлдэг байх, сургалтад хамрагдсан байх;

3. Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх. 

4. Ур чадвар:

⦁ Амь тэнссэн үеийн анхны тусламж үзүүлэх чадвартай байх;

⦁ Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжтэй ажиллах бүрэн чадвартай байх;

⦁ Баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх;

⦁ Сүлжээний орчинд ажиллах чадвар сайтай, хэрэглээний программыг маш сайн эзэмшсэн байх;

⦁ Шийдвэр гаргах, дүн шинжилгээ хийх чадвартай байх;

⦁ Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;

⦁ Ёс зүйн өндөр мэдлэг чадвартай байх.

5. Тусгай шаардлага

⦁ Ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;

⦁ Цаг баримталдаг байх;

⦁ Багаар ажиллах чадвартай байх;

⦁ Асуудал шийдвэрлэх, дүгнэлт хийх чадвартай байх;

⦁ Хувийн нууцыг хадгалах чадвартай байх;

⦁ Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;

⦁ Илүү цагаар ажиллах, ачаалал даах боломжтой байх.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04  дүгээр сарын 20-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

 /цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /308/