АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТӨМӨР ЗАМЫН АЛБАНЫ ДАРГА ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тээвэр зохицуулалтын хэлтэст Төмөр замын албаны даргын ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

1. Компанийн урт болон дунд хугацааны бодлого, зорилт, холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд төмөр замын нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй зохион байгуулах; 

2. Компанийн төмөр замын тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй охин компаниуд /хувь эзэмшлийн компани/-ын бодлого, түүний хэрэгжилтэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих;

3. Төмөр замын салбарын дэвшилтэд техник, технологи судалж, нэвтрүүлэх, тээвэр зохион байгуулалт, эцсийн хэрэглэгч хүртэл тээвэрлэх боломж болон бусад ажлуудын талаар судалгаа боловсруулж, хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган гүйцэтгэлд хяналт тавих;

4. Төмөр замын тээврийн, санхүүгийн болон бусад тоон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж удирдлагуудыг мэдээллээр хангах, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

5. Компанийн дотоод нэгжүүд, холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай уялдаа холбоотой хамтран ажиллахад удирдлагаар хангах;

6. Төмөр зам хариуцсан нэгжийн харьяа ажилтнуудыг үр дүнтэй ажиллуулах, бүтэц орон тооны талаар санал гаргах, ажилтнаа хөгжүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамруулах, шагнах, хариуцлага тооцох зэрэг асуудлуудаар саналаа шууд харьяалах удирдлагад тавьж шийдвэрлүүлэх болон бусад ажлуудыг зохион байгуулах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага.

1. Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт, ашиглалтын инженер мэргэжлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх;

3. Бодлого төлөвлөлт боловсруулах чадвартай байх;

4. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх;

5. Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;

6. Гадаад хэлний мэдлэгтэй байх;

7. Ажлын хариуцлагатай цаг ашиглалт сайн байх; 

8. Төрийн болон албаны нууц хадгалах;

9. Ёс зүй, харилцааны соёлтой байх.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04  дүгээр сарын 20-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

 /цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /308/