Огноо: 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Суурин болон зөөврийн компьютер” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201138
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Суурин болон зөөврийн компьютер нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Тийм
Багц № 1: Өндөр хүчин чадалтай суурин компьютер
Багц № 2: Дундаас дээш хүчин чадалтай суурин компьютер
Багц № 3: Дунд зэргийн хүчин чадалтай суурин компьютер
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Үгүй
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба:
Багц № 1: Төсөвт өртгийн 1% буюу 5,184,000 төгрөг
Багц № 2: Төсөвт өртгийн 1% буюу 4,680,000 төгрөг
Багц № 3: Төсөвт өртгийн 1% буюу 4,956,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхтэй
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот