АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ГЕОЛОГИЧ /ТҮР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Геологийн албаны нэгжид Геологич /түр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

Мэргэжлээрээ бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэх.

Хөдөө орон нутагт байрлаж ажиллах боломжтой байх.

Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай байх.

Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх

Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх

Нүүрсний хайгуулын ажилд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 05  дугаар сарын 23-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

 /цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /308/