АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТӨСЛИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН /ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн ахлах мэргэжилтэн /хөлсөөр ажиллах гэрээгээр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1. Төслийг нэгдсэн удирдлагаар хангаж, төслийн багийг удирдан чиглүүлэх үүрэгтэй.

2. Төслийн ахлах мэргэжилтэн нь ажиллаж буй байгууллага эсвэл үйлчлүүлэгчдийнхээ нийлүүлэлтийн сүлжээний үйл ажиллагааны асуудлуудад дүн шинжилгээ хийж, шийдвэрлэх юм.

3. Ахлах мэргэжилтэн нь холбогдох яам, агентлаг, тээврийн компаниуд, логистикийн компаниудтай хамтран ажилладаг байх; Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яам, Монголын төмөр зам, уул уурхайн компаниуд гэх мэт. 

4. Байгууллагын нүүрс борлуулалт, нийлүүлэлтийн сүлжээний үйл ажиллагааг үнэлэх үүрэгтэй; эрсдэлийн үнэлгээ хийх, бизнесийн үйл явцын дүн шинжилгээ хийх, хилийн боомтын орц, гаралтад өгөгдлийн дүн шинжилгээ хийх зэрэг логистикийн үйл явцын үе шат бүрийг сайтар нягталж үзэх үүрэгтэй байна.

5. Нүүрс худалдан авагч талын сонирхолд нийцүүлэн чингэлэг тээвэр болон бусад терминалыг хөгжүүлэхэд эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, чанарын хяналтыг сайжруулах, үйл ажиллагааг оновчтой болгох боомтын нэвтрүүлэх чадварын стратегийг боловсруулах, терминалын хүний нөөц, ажиллах хүчийг тогтоох, сурган чиглүүлэх үүрэгтэй. 

6. Хариуцсан ажил үүргийн хүрээнд үнийн болон бусад үзүүлэлтүүдээр харьцуулалт хийх, дотоодын бэлтгэн нийлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг боловсруулж, удирдлагуудад танилцуулах, гэрээг баталгаажуулах

7. Багийн бусад гишүүдэд мэргэжлийн удирдамж өгөх

8. Нүүрсний хадгалалтаас эхлээд чанарын хяналтын тогтолцооны горимыг сайжруулах үр дүнтэй шийдлүүдийг боловсруулах үүрэгтэй.

9. Бизнесийн шийдвэр гаргахад туслах тайлан, судалгаа, загваруудыг бэлтгэх

10. Заагдсан хугацааны дотор урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулах, хяналт тавин ажиллах

11. Багийн бусад гишүүдэд инженерийн удирдамж өгөх

 

Ажлын байранд тавигдах шаардлага

1. Төслийн ахлах мэргэжилтэн нь  мэргэжлээрээ 8-аас дээш жил ажилласан туршлагатай байх;

2. Аливаа ижил төстэй төсөл хөтөлбөр, түүнд холбогдох техник эдийн засгийн үндэслэл боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага туршлагатай байх;

3. Хилийн нэвтрүүлэлт, нэгдсэн терминал логистик, эсхүл түүнтэй адил томоохон логистикийн төсөл хөтөлбөрт мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байсан туршлагатай;  

4. Тээвэр логистикийн томоохон төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай байх;

5. Уул уурхай болон нүүрсний зах зээлийн талаар мэдлэгтэй байх 

6. Тээвэр логистик, инженерийн шинжлэх ухаан болон менежментийн чиглэлийн мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй /Хилийн нэвтрүүлэлт боомтын үйл ажиллагаа болон холбогдох чиглэлээр мэргэшсэн/;

7. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх; /Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;

8. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай

9. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай

10. Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч

11. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 05 дугаар  сарын 23-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,Утас: 976-75055555 /308/