АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

БАРИЛГА, ЗАМ ГҮҮРИЙН  ИНЖЕНЕР /ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн барилга, зам гүүрийн инженер /хөлсөөр ажиллах гэрээгээр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1. Бизнес төлөвлөгөөний дагуу нэгдсэн терминалын тусгай хэрэгцээний газрын төлөвлөлтийг хөгжүүлэх, холбогдох барилгын зураг төслийн инженерчлэлийн судалгааг хийн, төлөвлөгөө боловсруулах

2. Төслийн ажлыг холбогдох хууль, дүрэм журам, стандарт норм нормативын дагуу хийж гүйцэтгэх.

3. Ажлын даалгавар, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн нарийвчилсан даалгавар, техникийн болон материалын шаардлага боловсруулах, 

4. Шаардагдах ажлын даалгаварт төлөвлөлт хийх, мэдээлэл цуглуулж, үнэлгээ хийх. 

5. Барилга  угсралтын  стандартын бүх шаардлагыг урьдчилан тооцоолж, удирдаж, ажлыг хянаж, газар хөгжүүлэх үйл явцын бүх бүрэлдэхүүн хэсэг, нэгдсэн терминалын үйл явцын бүх үе шатуудын цаг хугацаа/дараалал зэргийг тодорхойлох шаардлагатай.

6. Нэгдсэн терминалын үйл ажиллагааг 5-15 жилээр төлөвлөж /урьдчилсан/ төлөвлөгөө гаргаж, чөлөөт бүсийн хэмжээнд авто замын зохион байгуулалтыг хийх

7. Заагдсан хугацааны дотор инженерингийн нарийвчилсан судалгааг хийх

8. Хариуцсан чиг үүргийн дагуу төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, албан бичгээр харилцах, уулзалт зохион байгуулах, 

9. Терминалын ерөнхий төлөвлөгөөг нийгэм, эдийн засгийн хөгжлийн нийтлэг шаардлага, эрэлт хэрэгцээний дагуу боловсруулах, зохих тодотгол өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилт болгох

10. Зураг төслийн ерөнхий төлөвлөгөө, техникийн үзүүлэлтүүд зэргийг баримтжуулж терминалын бүтэц системийг тодорхой болгох. 

11. Нүүрсний тээвэрлэлтээс эхлээд чанарын хяналтын тогтолцооны горимыг сайжруулах үр дүнтэй шийдлүүдийг боловсруулах 

 

Ажлын байранд тавигдах шаардлага

1. Барилгын инженер, барилгын зураг төслийн инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

2. Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх,

3. Аливаа ижил төстэй төсөл хөтөлбөр, түүнд холбогдох газар зохион байгуулалт, зураг зүйн үндэслэл боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;

4. Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх,

5. Салбарын хууль журам болон тохирох стандарт, норм, дүрмийн дагуу барилга бүтээн байгуулалтын тооцоо, судалгаа хийх чадвартай байх,

6. Ажлын хариуцлагатай, багаар ажиллах чадвартай байх,

7. Баримт бичиг, тайлан төлөвлөгөө боловсруулах чадвартай байх,

8. Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай байх,

9. Иргэний болон дэд бүтцийн инженерийн чиглэлээр EPCM буюу инженерчлэл, хангамж, барилга угсралт, удирдлагын төслүүдэд ажилласан туршлагатай бол давуу тал болно.

10. Олон ажлыг гүйцэтгэх, төслийн менежментийн өндөр ур чадвартай, томоохон төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай байх

11. Тулгарч болзошгүй саад бэрхшээлийг урьдчилан таамаглах, зохистой шийдлийг санал болгох чадвартай

12. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх; /Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно./

13. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай

14. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай

15. Идэвхи санаачлагатай, шинийг эрэлхийлэгч

16. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 05 дугаар  сарын 23-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,Утас: 976-75055555 /308/