ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР /БАРИЛГА, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газарт Хяналтын инженер /Барилга, дэд бүтэц хариуцсан/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
1. Барилга, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийн явцад хяналт, дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах
2. Барилга, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийн ажлын даалгавар, техникийн тодорхойлолт болон зураг төслийн үе шатад хяналт шинжилгээ үнэлгээ хийх.
3. Барилга, дэд бүтэц хариуцсан нэгжийн үйл ажиллагаанд дотоод хяналт хийж, дүгнэлт гаргах
4. Компанийн болон нэгжийн удирдлагын өгсөн үүрэг, даалгаврын дагуу дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэж дүнг тайлагнах;
5. Нэгжийн удирдлагуудыг ажлын холбогдох мэдээллээр хангах;
6. Дотоод хяналт хийхдээ бусад нэгжийн ажилтнуудтай шууд харилцаж, тэдгээрээс шаардлагатай мэдээ, судалгаа гаргуулах, холбогдох ажилтны ажлыг шалгаж танилцах, илэрсэн зөрчил, дутагдлын талаар тайлбар гаргуулах;
7. Илэрсэн зөрчил, үл тохирлын шалтгаан нөхцөлийг тодруулан арилгах, дахин гаргуулахгүй байх арга хэмжээний төлөвлөгөө гаргуулж, биелэлтийг хянаж ажиллах
8. Хийсэн хяналт шалгалтын талаар бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх;
9. Ажлын төлөвлөгөөг сар, улирал, жилээр гаргаж биелэлтийг тайлагнах, 7 хоног тутам ажлын явц, гүйцэтгэлийг танилцуулах;
10. Компанийн үйл ажиллагаа, тушаал шийдвэр болон үүрэг даалгаврын биелэлтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх
11. Удирдлагын хариуцуулж өгсөн чиглэлийн дагуу дотоодын хяналтыг тогтмол тавьж ажиллах
12. Хяналт шалгалт хийх удирдамж төлөвлөгөө батлуулах, хэрэгжүүлэх
13. Холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Боловсрол: Дээд /Бакалаврын болон түүнээс дээш зэрэгтэй/
2. Мэргэжил: Барилгын инженер, эсхүл дэд бүтцийн инженер
3. Мэргэшил: Мэргэшсэн буюу түүнээс дээш зэргийн төсөвчин байх, Дотоод хяналт, аудитын чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.
4. Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх
5. Ур чадвар:
• Багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэж дүгнэлт хийх,
• Ажлын хариуцлага хүлээх,
• Харилцааны соёлтой, идэвх санаачилгатай байх
• Ажлын тайланг бичгээр боловсруулах,
6. Компьютерын хэрэглээний программ: Word, Excel, Power point маш сайн эзэмшсэн байх, /SPSS, MS Project эзэмшсэн бол давуу тал болно./
7. Гадаад хэл:
• Англи хэлний сайнаас дээш түвшний мэдлэгтэй байх
• Хятад хэлтэй бол давуу тал болно
8. Тусгай шаардлага:
• Нууц хадгалах
• Ёс зүйн хэм хэмжээг чанд сахих
• Илүү цагаар болон хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /308/