АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТӨСЛИЙН БАЯЖУУЛАЛТЫН ИНЖЕНЕР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төслийн удирдлага, хөгжлийн хэлтэст Төслийн баяжуулалтын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Үүнд:

1. Төслийн нарийвчилсан инженерчлэл, бүтээн байгуулалтын үеэс үйл ажиллагаанд оруулж, хүлээлгэн өгөх хүртэл нь дэмжлэг үзүүлэн ажиллах;

2. Нарийвчилсан зураг төслийн үе шатанд технологи болон тоног төхөөрөмжийн сонголтын тооцоо хийх ажилд оролцох, хяналт тавих;

3. Нүүрсний чанар, баяжигдах шинж чанар, технологийн судалгааг хийх аргачлал боловсруулах, зохион байгуулах;

4. Технологийн дээжлэлтийн төлөвлөгөө, дээж авах ажиллагааг зохион байгуулах, баяжигдах шинж чанарын туршилт болон шинжилгээг хариуцан хийлгэх, үр дүн боловсруулж тайлан гаргах, үе шат бүрд хяналт тавих;

5. Нүүрс баяжуулах үйлдвэрийн шат дамжлага бүр дээрх технологийн параметрүүдийг олж тогтоох, дамжлага хоорондын хамаарлыг судлах;

6. Уурхайн урт, богино хугацааны төлөвлөлттэй нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээл болон бүтээгдэхүүний төлөвлөлтийг уялдуулж гаргах;

7. Төслийн бүхий л үе шатанд Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, шаардлагатай хөндлөнгийн хяналт тавих;

8. Захиалагчийн Чанарын Үнэлгээ/Чанарын Хяналтын үйл ажиллагааг хариуцан ажиллах, Гүйцэтгэгчийн Чанарын Үнэлгээ/Чанарын Хяналтын үйл ажиллагаанд хяналт тавих;

9. Төслийн хуваарьт хугацаа, зардал, чанарын шаардлагуудыг хангуулах чиглэлээр Гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах;

10. Гүйцэтгэгчийн зүгээс ирсэн талбайн инженерчлэлийн асуудал, өөрчлөлтүүдийг зохицуулж дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;

11. Төслийн үйл явц, гүйцэтгэлийн ажлын өдөр, 7 хоног, сар, улирал, жил тутмын тайлан, төлөвлөгөө болон ноцтой асуудлуудтай холбоотой тайлангуудын гаргах;

12. Төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийг сайжруулахад чухал ач холбогдолтой ажил, инженерчлэлийн аргачлал өөрчлөлтүүдийг илрүүлэн тодорхойлох, удирдлагаа мэдээллээр хангах;

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. Ашигт малтмал баяжуулалтын технологийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

2. Мэргэжлээрээ 5-оос доошгүй жил  уул уурхайн салбарт ажилласан байх;

3. Баяжуулах үйлдвэрийн технологийн тооцоо, тоног төхөөрөмжийн сонголтын тооцоо бие даан гүйцэтгэх чадвартай;

4. Технологийн туршилт, дата мэдээллүүдэд дээр анализ, дүн шинжилгээ хийх чадвартай;

5. Төслийн удирдлага болон холбогдох чиглэлээр сайн мэдлэг, туршлагатай;

6. Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн Autocad, Microsoft project зэрэг программ дээр ажиллах, төлөвлөх чадвартай байх;

7. Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш төвшний чадвартай байх;

8. Нүүрсний баяжуулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;

9. Ижил төстэй уул уурхайн төслүүд дээр ажиллаж байсан бол давуу тал болно;

10. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх;

11. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;

12. Төрийн болон албаны нууц хадгалах;

13. Захирах захирагдах ёсыг баримталж ажиллах;

14. Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар www.hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /307/