АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төслийн удирдлага, хөгжлийн хэлтэст Төслийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Үүнд:

1. Төслийн бүх үе шатанд төсвийн зарцуулалт, худалдан авалт, ханган нийлүүлэлт, гадаад харилцаа зэргийг хариуцах, багийг удирдлага болон мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, чиглүүлэх үүрэгтэй;

2. Төслийн хэрэгжүүлэх үе шатны төлөвлөгөөнд хяналт тавих, дүн шинжилгээ хийж тайлан гаргах, хэрэгжүүлэлтийг хангуулах;

3. Гүйцэтгэгчийн зүгээс ирсэн худалдан авалт, ханган нийлүүлэлттэй холбоотой асуудлуудыг зохицуулах, дэмжлэг үзүүлэх, шийдвэрлэх;

4. Төслийн гадаад харилцаа, гадаад томилолт, гадаадаас авах ажиллах хүчин түүнтэй холбоотой бүхий л асуудлыг зохион байгуулж, шийдвэрлэх;

5. Төслийн хуваарьт хугацаа, зардал, чанарын шаардлагуудыг хангуулах чиглэлээр Гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах;

6. Гүйцэтгэгчийн өдөр тутмын үйл ажиллагаа, төслийн төлөвлөгөө, санхүүжилтийн зарцуулалт, худалдан авах ажиллагаа зэргийг гэрээнд хүлээсэн үүргийн дагуу хийгдэж буй эсэхэд хяналт тавьж дэмжлэг үзүүлэх, гарсан асуудлыг шийдвэрлүүлэх, шаардлагатай тохиолдолд гарсан асуудлыг арилган залруулах арга хэмжээ авах;

7. Төслийн оролцогч талуудтай харилцан уулзалтуудыг удирдах, зохион байгуулах, мөн эдгээрт оролцох, хамтын ажиллагаа, оролцоо, сайжруулалтыг дэмжин ажиллах;

8. Төслийн үйл явц, гүйцэтгэлийн ажлын өдөр, 7 хоног, сар, улирал, жил тутмын тайлан, төлөвлөгөө болон ноцтой асуудлуудтай холбоотой тайлангуудын гаргах;

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. Олон улсын худалдаа, Эдийн засагч үүнтэй дүйцэх чиглэлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

2. Мэргэжлээрээ 3-оос доошгүй жил  ажилласан байх;

3. Судалгаа, санхүүгийн дүн шинжилгээ хийх чадвартай байх;

4. Төслийн удирдлага болон холбогдох чиглэлээр сайн мэдлэг, туршлагатай;

5. Гадаад харилцааны чиглэлээр туршлагатай;

6. Компьютерын хэрэглээний болон төслийн Microsoft project зэрэг программ дээр ажиллах, төлөвлөх чадвартай байх;

7. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;

8. Англи, Хятад хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх, Орос хэлтэй бол давуу тал болно;

9. Ижил төстэй уул уурхайн төслүүд дээр ажиллаж байсан бол давуу тал болно;

10. Төрийн болон албаны нууц хадгалах;

11. Захирах захирагдах ёсыг баримталж ажиллах;

12. Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар www.hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /308/