АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТӨСЛИЙН МЕХАНИК ИНЖЕНЕР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төслийн удирдлага, хөгжлийн хэлтэст Төслийн механик инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Үүнд:

1. Төслийн нарийвчилсан инженерчлэл, бүтээн байгуулалтын үеэс үйл ажиллагаанд оруулж, хүлээлгэн өгөх хүртэл нь дэмжлэг үзүүлэн ажиллах;

2. Төслийн зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмжийн сонголтод оролцох, Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, шаардлагатай хөндлөнгийн хяналтыг зохион байгуулах;

3. Барилга байгууламжийн металл хийц, тоног төхөөрөмжийн угсралт, туршилт тохируулга, ашиглалтад оруулах үе шат бүрд хяналт тавих, шаардлагатай туршилт, хүлээн авах ажлыг зохион байгуулах;

4. Захиалагчийн Чанарын Үнэлгээ/Чанарын Хяналтын үйл ажиллагааг хариуцан ажиллах, Гүйцэтгэгчийн Чанарын Үнэлгээ/Чанарын Хяналтын үйл ажиллагаанд хяналт тавих;

5. Төслийн хуваарьт хугацаа, зардал, чанарын шаардлагуудыг хангуулах чиглэлээр Гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах;

6. Гүйцэтгэгчийн зүгээс ирсэн талбайн инженерчлэлийн асуудал, өөрчлөлтүүдийг зохицуулж дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;

7. Гүйцэтгэгчийн өдөр тутмын үйл ажиллагааг зураг төсөл, норм, стандарт, ажлын аргачлалын дагуу хийгдэж буй эсэхэд хяналт тавьж дэмжлэг үзүүлэх, гарсан асуудлыг шийдвэрлүүлэх, шаардлагатай тохиолдолд гарсан асуудлыг арилган залруулах арга хэмжээ авах;

8. Төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийг сайжруулахад чухал ач холбогдолтой ажил, инженерчлэлийн аргачлал өөрчлөлтүүдийг илрүүлэн тодорхойлох, удирдлагаа мэдээллээр хангах;

9. Төслийн үе шатанд шаардлагатай оролцогч талуудаас хамаарах зөвшөөрөл, ил далд ажлын акт, баримт бичгийн бүрдлийг хууль, дүрэм журмын дагуу цаг хугацаанд авч, эмхлэн цэгцлэх, архивлах ажлуудыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;

10. Төслийн үйл явц, гүйцэтгэлийн ажлын өдөр, 7 хоног, сар, улирал, жил тутмын тайлан, төлөвлөгөө болон ноцтой асуудлуудтай холбоотой тайлангуудын гаргах;

11. Гүйцэтгэгчийг Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар гаргасан хууль дүрэм, тушаал заавар, зааварчилгааг хэрэгжүүлж буй эсэхэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авч хангуулах;

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. Уул уурхайн машин тоног төхөөрөмж инженер, механик инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

2. Мэргэжлээрээ 5-оос доошгүй жил  уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн барилгын салбарт ажилласан байх;

3. Уул уурхайн төслийн барилга байгууламжийн талаарх мэдлэгтэй;

4. Үйлдвэрийн барилга болон тоног төхөөрөмж угсралтын урт болон богино хугацааны төлөвлөгөө боловсруулалт хийх чадвартай байх;

5. Төслийн удирдлага болон холбогдох чиглэлээр сайн мэдлэг, туршлагатай;

6. Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн Autocad, Solidwork, Microsoft project зэрэг программ дээр ажиллах, төлөвлөх чадвартай байх;

7. Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш төвшний чадвартай байх;

8. Ижил төстэй уул уурхайн төслүүд дээр ажиллаж байсан бол давуу тал болно;

9. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх;

10. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;

11. Төрийн болон албаны нууц хадгалах;

12. Захирах захирагдах ёсыг баримталж ажиллах;

13. Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар www.hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /308/