АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ЭРДЭНЭС КЕМПД МЭРГЭЖЛИЙН ТОГООЧ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

“Эрэдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймаг Ханбогд сумын Цагаан хад сууршилийн бүсэд байрлах Эрдэнэс кемпд мэргэжлийн тогооч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1. Тогооч мэргэжилтэй байх / мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх/

2. 14:14 хоногын ээлжинд ажиллах /35-50 хүний өглөө, өдөр, оройн гурван хоол үйлдвэрлэнэ/

3. Тогооч нь 14 хоногоор хоолны цэсийг гаргаж батлуулах.

4. Хүнсний хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад онцгой хяналт тавьж ажиллах.

5. Тогооч нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандартыг мөрдөж ажиллана / хавсралтаар: MNS CAC PCR 39:2011 стандартын 4.6/

6. Ажлын ачаалал дааж ажиллах, шаардлагатай үед уртгагдсан цагаар ажиллах

 

Ажлын байранд тавигдах шаардлага.

1. Мэргэжлийн тогоочын зэрэгтэй байх

2. Мэргэжлээрээ 5 доошгүй жил ажилласан байх

3. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай,

4. Ажлын хариуцлагатай цаг ашиглалт сайн байх

5. Захирах, захирагдах ёсыг баримталж ажиллах

6. Нийт ажилчидтай эвтэй нартай уялдаа холбоотой ажиллах

7. Уурхайн ажилчид өглөө 05 цаг 40 минутаас эхэлж шаардлагатай үед шөнийн 01, 02 цаг хүрдэг тул хоол үйлдвэрлэх ажлыг зохистой зохион байгуулах 

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 05 дүгээр сарын 25-ны өдрийн дотор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжилт сургалтын хэлтэст ирүүлэн үү.

 

/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно./

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас 976-75055555 /310/