АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ҮНЭТ ЦААС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН /ТҮР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үнэт цаас, санхүүжилтийн хэлтсийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн түр ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1. Компанийн гадаад, дотоодын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад компанийн үнэт цаас /хувьцаа, бонд, үүсмэл санхүүгийн хэрэгсэл/  бүртгүүлэх ажлыг эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийцүүлэн зохион байгуулж, эргэх холбоог хангах;

2. Хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн санхүүжилтийн тайлан  боловсруулах;

3. Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татан төвлөрүүлэхтэй холбогдуулан  гадаад, дотоодын хөрөнгө оруулагч байгууллагуудтай  хамтын ажиллагааг хөгжүүлэх;

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. Эрх зүйч, эдийн засагч;

2. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан;

3. Хөрөнгийн зах зээл дээр  ажиллаж байсан дадлага туршлагатай;

4. Үнэт цаасны зах зээлийн  эрх зүйн зохицуулалтын хүрээнд ажиллах, мэргэжлийн ур чадвартай;

5. Сэтгэн бодох, задлан шинжилж, шинэ санаа гаргах чадвартай;

6. Шийдвэр гаргах, санал бодлоо илэрхийлэх чадвартай;

7. Багаар ажиллах чадвартай;

8. Харилцааны өндөр ур чадвартай;

9. Бичих, ярих, бичиг баримт боловсруулах, анализ, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай; 

10. Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;

11. Байгууллагын эрх ашгийг ямагт хамгаалах, найдвартай, туйлбартай;

12. Ачаалал даах чадвартай, идэвх санаачилгатай;

13. Холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, дүрэм журмыг мөрдөх;

14. Ёс зүйн хэм хэмжээг чанд сахих; 

15. Нууцын горимыг чанд сахидаг байх;

16. Англи хэлний зохих мэдлэгтэй байх.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 05  дугаар сарын 25-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /308/