АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

СТАТИСТИКЧ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст Судлаач, дата аналистын ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

  • Хүний нөөцийн менежментийн суурь судалгааг гаргаж, хариуцаж ажиллах; 
  • Хүний нөөцийн чиглэлийн дата өгөгдөл дээр судалгаа шинжилгээ хийх, боловсруулах; 
  • Хүний нөөцийн хэмжилт, үнэлгээ, дүгнэлт, хөгжүүлэлтийг хийх;
  • Компанийн болон төсөл, хөтөлбөрүүдийн хүний нөөцийн судалгааг боловсруулах;
  • Тоон мэдээллийн санд дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэн ажиллах, 
  • Хариуцсан ажлын хүрээнд хүний нөөцийн судалгааны мэдээллийг тогтмол шинэчлэн, сайжруулалт хийх;
  • Харицсан ажлын хүрээнд нэгжийн удирдлага болон холбогдох хүмүүсийг мэдээллээр шуурхай хангаж ажиллах;
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай, хариуцлагатай, чанартай гүйцэтгэх;
  • Холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах;
  • Шаардлагатай тохиолдолд хүний нөөцийн менежментийн бусад ажил руу хөрвөж ажиллах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

  • Статистикч, Хүн ам зүйн  чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
  • Тухай чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх (Уул уурхайн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно);
  • Өгөгдөл дээр судалгаа, шинжилгээ хийж, нэгтгэн дүгнэх, шийдэл олох чадвартай байх;
  • MS оффисын хэрэглээний болон судалгаа (SPSS болон бусад)-ны программууд  дээр ажиллах ур чадвартай байх;
  • Албан хэрэг хөтлөлт, стандартын дагуу баримт бичиг боловсруулах ур чадвартай байх;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
  • Ажлын ачааллыг зөв зохицуулж ажиллах чадвартай байх;
  • Шинийг санаачлах, шийдвэр гаргах чадвартай байх;
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай байх;
  • Илүү цагаар болон орон нутагт томилолтоор ажиллах. 

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  баримт, бичгийг бүрдүүлж 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтсийн hr@erdenestt.mn хаягаар ирүүлнэ үү. 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /308/