АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХУУЛИЙН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА. 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын албанд 1 хүнийг хуулийн мэргэжилтнээр сонгон шалгаруулж ажилд авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

Компанийн үйл ажиллагааны мэдээлийн үнэн зөв байдалд хяналт тавих, шинжилгээ хийх, эрсдэлийг тооцоолох, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын даган мөрдөлт, нийцлийг тогтоох, үйл явцад дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөрчил илэрвэл уг зөрчлийг тохиолдол тус бүрээр тодорхойлж аудитын дүгнэлт, зөвлөмж, тайлан гаргах. 

Дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, санхүү, эдийн засгийн бусад мэдээллийн үнэн бодит байдалд хяналт тавих.

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

2. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх. 

3. Хуульчийн гэрчилгээ авсан бол давуу тал болно.

4. Дотоод аудит, хяналт шалгалт, эрсдэлийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

5. Аудитын чиглэлээр мэргэшүүлэх сургалтуудад хамрагдсан бол давуу тал болно.

6. Англи хэлний ярианы болон бичгийн дунд болон түүнээс дээш түвшиний мэдлэгтэй байх. 

7. Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;

8. Монгол хэл, бичгийн найруулга зүй, архив албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, туршлагатай байх; 

9. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;

10. Төрийн болон албаны нууцыг хадгалах;

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж  2022 оны 06 сарын 06-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /310/