АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

УУЛ УУРХАЙН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА. 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын албанд 1 хүнийг уул уурхайн мэргэжилтнээр сонгон шалгаруулж ажилд авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

Уул уурхай, ашигт малтмалын олборлолт, ашиглалт, нөөц, уул уурхайн эдийн засаг, технологийн асуудлаар мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргах, хяналт шалгалт хийх, зөвлөгөө өгөх.  

Дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, санхүү, эдийн засгийн бусад мэдээллийн үнэн бодит байдалд хяналт тавих.

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. Уурхайн технологи, геологи, гидрогеологи салбарын мэргэжилтэй байх. Уул уурхайн эдийн засагч байж болно.  

2. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх. 

3. Дотоод аудит, хяналт, шалгалт, эрсдэлийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

4. Аудитын чиглэлээр мэргэшүүлэх сургалтуудад хамрагдсан бол давуу тал болно.

5. Англи хэлний ярианы болон бичгийн дунд болон түүнээс дээш түвшиний мэдлэгтэй байх. Гуравдагч хэлийг эзэмшсэн бол давуу тал болно.

6. Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;

7. Монгол хэл, бичгийн найруулга зүй, архив албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, туршлагатай байх; 

8. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;

9. Төрийн болон албаны нууцыг хадгалах;

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж  2022 оны 06 сарын 06-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /310/