АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын  газрын Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст Ахлах нягтлан бодогч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Үүнд:

1. Үнэт цаасны бүртгэлийг хариуцаж, холбогдох ажлыг хийж гүйцэтгэх

2. Сар бүрийн эцэст ерөнхий журналын бичилтийг цаг хугацаандаа болон үнэн зөв байгаа эсэхийг СТОУС болон НББОУС-ын дагуу хянаж, удирдах

3. Санхүүжилт, хөрөнгө оруулалтуудын бүртгэлийг хариуцах

4. Урт болон богино хугацаат хөрөнгө оруулалт, авлага, өглөгийн бүртгэлийг хариуцах 

5. Компанийн санхүүгийн тайланг СТОУС болон НББОУС-ын дагуу бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх

6. Нэгтгэсэн санхүүгийн тайланг СТОУС болон НББОУС-ын дагуу бэлтгэх, эрх бүхий байгууллагад хүргүүлэх

7. Удирдлагыг оновчтой шийдвэр гаргахад шаардлагатай  үнэн зөв санхүүгийн мэдээллээр хангах

8. Компанийн гадаад мэдээлэл хэрэглэгчдийг санхүүгийн мэдээллээр хангах

9. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хангаж ажиллах

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх  /Голч дүн 3.5-аас доошгүй байх/

2. CPA эсхүл ACCA-ын шалгалтуудыг өгч тэнцсэн эсвэл зэргийг эзэмшдэг байх

3. BIG 4 буюу E&Y, PWC, Deloitte, KPMG зэрэг олон улсын аудитын компаниудад 2 болон түүнэс дээш жил ажиллаж байсан туршлагатай байх

4. Санхүүгийн тайлагналын болон нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын мэдлэгтэй байх,

5. Монгол улсын татварын орчны мэдлэгтэй байх, 

6. Уул уурхайн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.

7. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх, 

8. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /310/