АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

МЭДЭЭЛЛИЙН ШИНЖЭЭЧ  /ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн мэдээллийн шинжээч буюу дата аналист /хөлсөөр ажиллах гэрээгээр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1. Төслийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлагнах, нэгтгэх, зөрүүтэй мэдээллийг хянах, эцсийн шатны боловсруулалтыг хийх,

2. Шинжилгээний үр дүн, ажиглалт, өгөгдлийн сайжруулалт, хэрэгцээ шаардлагыг төслийн бүх түвшний оролцогч талууд, тэр дундаа төслийн ахлах шинжээч, удирдлага, бусад мэргэжилтнүүдэд болон бусад гуравдагч этгээдэд ойлгомжтой байдлаар илэрхийлэх,

3. Нэгдсэн терминал төлөвлөлтийн суурь судалгаа /Техник эдийн засгийн үндэслэл/-г хийх

4. Нэгдсэн терминалын бодлого, үзэл баримтлал, зарчим, түүнчлэн төслийн эрсдэлийг бууруулахтай холбоотой зохицуулалтын хүлээлттэй холбоотой салбарын шилдэг туршлагын талаар цогц, гүнзгий ойлголттой байх,

5. Төслийн шаардлага болон эрсдэлийн үндсэн үзүүлэлтүүдэд байнгын хяналт тавих,

6. Өгөгдлийн шинжилгээг боловсруулах (мэдээлэл олж авахаас эхлээд дүн шинжилгээ хийх замаар), үр дүнг тайлбарлах, үр дүнгийн бичгээр тайлан гаргах; шаардлагатай бол илүү гүнзгий дүн шинжилгээ хийх.

7. Төслийг сайжруулах, дэмжих зорилгоор өгөгдлийг ашиглах боломжийг тодорхойлж, санал болгох

8. Бусад мэргэжилтнүүдийн загварын үр дүнд дүн шинжилгээ хийх, ахлах шинжээчийн загварчлалын дагуу төслийг хөгжүүлэх,

9. Нэгдсэн терминалын хөрөнгө оруулалтын болон бүтээн байгуулалтын дүн шинжилгээг хийх

10. Ахлах шинжээч, төслийн удирдлагатай хамтран шинэ буюу боломжит хувилбарууд, туршилт, баталгаажуулалтын арга техник, мэдрэмж, бүтээмжийн шинжилгээг боловсруулах замаар төслийн үйл явцыг бэхжүүлэх зөвлөмж гаргах,

11. Нүүрсний борлуулалтад нөлөөлж буй гадаад ба дотоод орчны дүн шинжилгээ хийж, мэдээлэлтэй байхын тулд салбарын нийтлэлүүдийг тасралтгүй хянаж төслийг хөгжүүлэх, 

12. Төслийн удирдлагын чиг үүргийг гүйцэтгэх, Албаны дарга болон төслийн бусад мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, 

 

Ажлын байранд тавигдах шаардлага

1. Мэдээллийн шинжээч нь мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх;

2. Байгууллагын эрхэм зорилго, бизнесийн хэрэгцээг хангахын тулд мэдлэгээ ашиглаж, өгөгдлийн аналитик үйлчилгээ үзүүлэх.

3. Маш сайн илтгэх, бичгийн болон аман харилцааны ур чадвар

4. Статистик, Санхүү, Эдийн засаг, логистикоор бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх,

5. Байгууллагын бүх түвшний оролцогч талууд, тэр дундаа ахлах болон удирдлагад нарийн төвөгтэй ойлголтуудыг амаар тодорхой илэрхийлэх чадвартай

6. Олон, зэрэгцсэн төсөл дээр ажиллах, заасан хугацаандаа бие даан ажиллах чадвартай

7. Хийсвэр асуудлуудын практик шийдлүүдийг тодорхойлж, санал болгох чадвар

8. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх; /Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно./

9. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай

10. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай

11. Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч

12. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/