АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТӨМӨР ЗАМЫН МЭРГЭЖИЛТЭН /ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн төмөр замын мэргэжилтэн /хөлсөөр ажиллах гэрээгээр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1. Төсөлтэй холбоотой төмөр замын талаас холбогдох судалгаа, төлөвлөгөө болон инженерийн, загварчлалд хяналт тавих.

2. Төслийн ажлыг холбогдох хууль, дүрэм журам, стандарт норм нормативын дагуу хийж гүйцэтгэх.

3. Төмөр замын техникийн асуудал, гэмтлийн талаар мэргэжилтний зөвлөгөө өгч, тулгарч болзошгүй асуудалд оновчтой шийдвэр гаргах

4. Төмөр замын зураг төслийн ажлын даалгавар, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн нарийвчилсан даалгавар, техникийн болон материалын шаардлага боловсруулах, үнэлгээ хийх

5. Багийн бусад гишүүдэд инженерийн удирдамж өгөх

6. Бизнесийн шийдвэр гаргахад туслах тайлан, судалгаа, загваруудыг бэлтгэж ирүүлэх

7. Төслийн холбогдох өгөгдөл, мэдээлэл, тайланг цуглуулж дүн шинжилгээ хийх

8. Нэгдсэн терминал төлөвлөлтийн суурь судалгаа /Техник эдийн засгийн үндэслэл/-г хийх 

9. Хариуцсан чиг үүргийн дагуу төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, албан бичгээр харилцах, уулзалт зохион байгуулах, 

10. Терминалын ерөнхий төлөвлөгөөг нийгэм, эдийн засгийн хөгжлийн нийтлэг шаардлага, эрэлт хэрэгцээний дагуу боловсруулах, зохих тодотгол өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилт болгох

11. Ерөнхий төлөвлөгөө, техникийн үзүүлэлтүүд зэргийг баримтжуулж терминалын бүтэц системийг тодорхой болгох. 

12. Нэгдсэн терминалын үйл ажиллагааг 5-15 жилээр төлөвлөж /Урьдчилсан төлөвлөгөө/ гаргаж, чөлөөт бүсийн хэмжээнд зураг төслийг боловсруулах, зохион байгуулалтыг хийх

13. Заагдсан  хуваарийн дагуу зураг төслийг боловсруулж төмөр замын инженеринг төлөвлөлтийг хийнэ

14. Нүүрсний тээвэрлэлтээс эхлээд чанарын хяналтын тогтолцооны горимыг сайжруулах үр дүнтэй шийдлүүдийг боловсруулах үүрэгтэй.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

1. Төмөр замын инженер болон зураг төслийн инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

2. Аливаа ижил төстэй төсөл хөтөлбөр, түүнд холбогдох техник эдийн засгийн үндэслэл боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;

3. Хилийн нэвтрүүлэлт, нэгдсэн терминал логистик, эсхүл түүнтэй адил томоохон тээвэр логистикийн төсөл хөтөлбөрт мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байсан туршлагатай;  

4. Төмөр зам, авто замын төсөлд ажиллаж байсан туршлагатай байх

5. Уул уурхай болон нүүрсний зах зээлийн талаар мэдлэгтэй байх 

6. Уул уурхайн болон төмөр замын ТЭЗҮ боловсруулах чиглэлээр төсөл хөтөлбөр удирдаж байсан туршлагатай, мэргэжилтэн нь зэрэгтэй байх. Иргэний болон дэд бүтцийн инженерийн чиглэлээр EPCM буюу инженерчлэл, хангамж, барилга угсралт, удирдлагын төслүүдэд ажилласан туршлагатай бол давуу тал болно.

7. Олон салбар, оролцогч талыг хамарсан төсөлд ажиллахад шаардлагатай зохион байгуулах болон багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай

8. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх; /Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно./

9. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай

10. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай

11. Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч

12. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/