АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН /ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн байгаль орчны үнэлгээний мэргэжилтэн /хөлсөөр ажиллах гэрээгээр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1. Нэгдсэн терминалын бүтээн байгуулалтанд байгаль орчны үнэлгээ хийх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтэнд хяналт тавих, учирч болох эрсдэлийг тодорхойлох,

2. Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх хяналт тавих,

3. Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, тус үйл ажиллагаанд холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах төсөл болон компанийн хэмжээнд гарч буй бүх төрлийн зөвшөөрлийг авах ажлыг хариуцах,

4. Байгаль орчны хяналт шинжилгээ, цаашдын нөхөн сэргээлтийн үйл ажиллагаануудыг хянах, гүйцэтгэх,

5. Төслийн боловсруулалтад шаардлагатай байгаа мэдээ мэдээллийг холбогдох төрийн байгууллага, яам тамгын газарт хандан олж авах,

6. Бизнесийн шийдвэр гаргахад туслах тайлан, судалгаа, загваруудыг бэлтгэж ирүүлэх

7. Нэгдсэн терминал төлөвлөлтийн суурь судалгаа /Техник эдийн засгийн үндэслэл/-г хийхэд байгаль орчны үнэлгээг хийх

8. Терминалын ерөнхий төлөвлөгөөг нийгэм, эдийн засгийн хөгжлийн нийтлэг шаардлага, эрэлт хэрэгцээний дагуу боловсруулах, зохих тодотгол өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилт болгох

9. Нэгдсэн терминалын үйл ажиллагааг 5-15 жилээр төлөвлөж /Урьдчилсан төлөвлөгөө/ гаргаж, чөлөөт бүсийн хэмжээнд зураг төслийг боловсруулах, зохион байгуулалтыг хийх

10. Төслийн стандарт баримт бичгийн загваруудыг боловсруулах

11. Нэгдсэн терминал төлөвлөлтийн суурь судалгаа /Техник эдийн засгийн үндэслэл/-г хийх 

 

Ажлын байранд тавигдах шаардлага

1. Байгаль орчин, экологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

2. Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх;

3. Ногоон байгууламж болон байгаль орчны менежментийн талаар мэдлэгтэй,

4. Англи хэлний зохих түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх; /Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно./

5. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай

6. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай

7. Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч

8. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай

9. AutoCad болон бусад зургийн программ дээр ажилладаг бол давуу тал болно.

 

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/