АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХЯТАД ХЭЛНИЙ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛАГЧ  /ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн хятад хэлний орчуулагч /хөлсөөр ажиллах гэрээгээр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1. Төсөлд холбогдох аман болон бичгийн хэлний орчуулгыг мэргэжлийн түвшинд хийх.

2. Төслийн баримт бичгийн орчуулга хийх, шаардлагатай судалгааг хийх.

3. Төслийн орчуулгын ажлыг холбогдох хууль, дүрэм журам, стандарт норм нормативын дагуу хийж гүйцэтгэх.

4. Ажлын талбар дээрх бүтээн байгуулалтын багуудад аман, бичгийн болон талбайн орчуулга хийх

5. Орчуулгын програм, нөөцийг үр дүнтэй зарцуулж, ашиглах

6. Үндсэн утга санааг алдагдуулахгүйгээр орчуулга хийх

7. Техникийн нэр томьёог үнэн зөв орчуулах

8. Хэл зүйн дүрмийг баримтлан орчуулгыг гүйцэтгэх

9. Ажиллаж буй хэсэгт Монгол-Хятад хэлээр харилцан ойлголцож ажиллахад дэмжлэг үзүүлэх

10. Шаардлагатай үед хурлын аман орчуулга хийх

11. Мэдээллийн нууцлалыг бодлого, журмыг дагаж мөрдөх

12. Менежментийн шийдвэр гаргах явцад цаг тухайд нь дэмжлэг үзүүлэх, санал зөвлөмж өгөх, албаны бичиг баримт боловсруулах

13. Гадны оролцогч талуудтай үр дүнтэй, тогтвортой харилцааг бий болгож ажиллах

14. Зохих дүрэм, журмын дагуу үр дүнтэй ажил хэргийн холбоог бий болгож ажиллах

 

Ажлын байранд тавигдах шаардлага

1. Уул уурхай, тээвэр логистикийн мэргэжлийн хэллэгүүдийн талаарх мэдлэгтэй, 2 –оос дээш жилийн ажлын туршлагатай байх

2. Хэл шинжлэл, Монгол хэл болон Хятад хэл, эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

3. Хятад хэлний ахисан түвшний мэдлэгтэй, HSK 6 дээш зэрэгтэй байх

4. Холбогдох чиглэлээр орчуулга хийж байсан туршлагатай байх. 

5. Бичиг баримт боловсруулах, багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай

6. Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч

7. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай

8. Windows (Excel, Word, PowerPoint, Project Manager) болон орчуулгын програм дээр ажиллах чадвартай байх

9. Хятад, Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай

10. Хятад, Монгол хэлний дүрмийн өндөр мэдлэгтэй

11. Шинийг сурч мэдэх эрмэлзэлтэй

12. Шахуу хуваарь, төлөвлөлтийн дагуу үр дүнтэй ажиллах чадвартай

13. Олон салбар чиглэлийн талаарх, тухайлбал уул уурхай, нүүрсний зах зээл, терминалын инженерингийн чиглэлээр ойлголт, мэдлэгтэй байх. 

14. Өөр соёл гарал бүхий хүмүүстэй зохицон ажиллах чадвар

15. Аюулгүй ажиллагааг чухалчлан үздэг байх

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/