ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: Нүүрс экспортын замын тэмдэг тэмдэглэгээ нийлүүлэгчийг сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202202773

 

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Нүүрсний экспортын замын тэмдэг, тэмдэглэгээ  нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Хэрвээ тендер шалгаруулалт багцтай бол дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ: Багцгүй

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Байхгүй

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байна.

 

Тендерийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 06 дугаар сарын 30-ний  10 цаг 10 минутад зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот

7505-5555 дотуур утас 504