“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭСТ АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст ахлах нягтлан бодогч нэг хүнийг сонгон шалгаруулж ажилд авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Үнэт цаасны бүртгэлийг хариуцаж, холбогдох ажлыг хийж гүйцэтгэх;
2. Сар бүрийн эцэст ерөнхий журналын бичилтийг цаг хугацаандаа болон үнэн зөв байгаа эсэхийг СТОУС болон НББОУС-ын дагуу хянаж, удирдах;
3. Санхүүжилт, хөрөнгө оруулалтуудын бүртгэлийг хариуцах;
4. Урт болон богино хугацаат хөрөнгө оруулалт, авлага, өглөгийн бүртгэлийг хариуцах;
5. Компанийн санхүүгийн тайланг СТОУС болон НББОУС-ын дагуу бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;
6. Нэгтгэсэн санхүүгийн тайланг СТОУС болон НББОУС-ын дагуу бэлтгэх, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;
7. Удирдлагыг оновчтой шийдвэр гаргахад шаардлагатай үнэн зөв санхүүгийн мэдээллээр хангах;
8. Компанийн гадаад мэдээлэл хэрэглэгчдийг санхүүгийн мэдээллээр хангах;
9. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хангаж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх /Голч дүн 3.5-аас доошгүй байх/;
2. CPA эсхүл ACCA-ын шалгалтуудыг өгч тэнцсэн эсвэл зэргийг эзэмшдэг байх;
3. BIG 4 буюу E&Y, PWC, Deloitte, KPMG зэрэг олон улсын аудитын компаниудад 2 болон түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай байх;
4. Санхүүгийн тайлагналын болон нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын мэдлэгтэй байх;
5. Монгол улсын татварын орчны мэдлэгтэй байх;
6. Уул уурхайн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно;
7. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх;
8. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 06 сарын 27-ны өдрөөс 07 сарын 04-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. /цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /310/