ТӨСЛИЙН ДУЛААНЫ ИНЖЕНЕР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төслийн удирдлага, хөгжлийн хэлтэст Төслийн дулааны инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Үүнд:
1. Төслийн нарийвчилсан инженерчлэл, бүтээн байгуулалтын үеэс үйл ажиллагаанд оруулж, хүлээлгэн өгөх хүртэл нь дэмжлэг үзүүлэн ажиллах;
2. Төслийн зураг төсөл боловсруулахад оролцох, барилга угсралтын үе шатанд Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, шаардлагатай хөндлөнгийн хяналт тавих;
3. Захиалагчийн Чанарын Үнэлгээ/Чанарын Хяналтын үйл ажиллагааг хариуцан ажиллах, Гүйцэтгэгчийн Чанарын Үнэлгээ/Чанарын Хяналтын үйл ажиллагаанд хяналт тавих;
4. Төслийн хуваарьт хугацаа, зардал, чанарын шаардлагуудыг хангуулах чиглэлээр Гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах;
5. Гүйцэтгэгчийн зүгээс ирсэн талбайн инженерчлэлийн асуудал, өөрчлөлтүүдийг зохицуулж дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;
6. Гүйцэтгэгчийн өдөр тутмын үйл ажиллагааг зураг төсөл, норм, стандарт, ажлын аргачлалын дагуу хийгдэж буй эсэхэд хяналт тавьж дэмжлэг үзүүлэх, гарсан асуудлыг шийдвэрлүүлэх, шаардлагатай тохиолдолд гарсан асуудлыг арилган залруулах арга хэмжээ авах;
7. Төслийн үе шатанд шаардлагатай оролцогч талуудаас хамаарах зөвшөөрөл, ил далд ажлын акт, баримт бичгийн бүрдлийг хууль, дүрэм журмын дагуу цаг хугацаанд авч, эмхлэн цэгцлэх, архивлах ажлуудыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;
8. Төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийг сайжруулахад чухал ач холбогдолтой ажил, инженерчлэлийн аргачлал өөрчлөлтүүдийг илрүүлэн тодорхойлох, удирдлагаа мэдээллээр хангах;
9. Төслийн үйл явц, гүйцэтгэлийн ажлын өдөр, 7 хоног, сар, улирал, жил тутмын тайлан, төлөвлөгөө болон ноцтой асуудлуудтай холбоотой тайлангуудын гаргах;
10. Гүйцэтгэгчийг Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар гаргасан хууль дүрэм, тушаал заавар, зааварчилгааг хэрэгжүүлж буй эсэхэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авах;
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Дулааны инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
2. Мэргэжлээрээ 5-оос доошгүй уул уурхай, иргэний барилга байгууламж, хүнд үйлдвэрлэлийн барилгын салбарт ажилласан байх;
3. Төслийн удирдлага болон холбогдох чиглэлээр сайн мэдлэг, туршлагатай;
4. Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн Autocad, 3D CAD, Microsoft project зэрэг программ дээр ажиллах, төлөвлөх чадвартай байх;
5. Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш төвшний чадвартай байх;
6. Ижил төстэй уул уурхайн төслүүд дээр ажиллаж байсан бол давуу тал болно;
7. Барилга угсралтын урт болон богино хугацааны төлөвлөгөө гаргах чадвартай байх;
8. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх;
9. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;
10. Төрийн болон албаны нууц хадгалах;
11. Захирах захирагдах ёсыг баримталж ажиллах;
12. Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар www.hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /308/