АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТӨСЛИЙН УДИРДЛАГА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН /ТҮР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологийн хэлтэс”-т Төслийн удирдлага хариуцсан мэргэжилтний /түр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Үүнд:

·   Төслийн бүх үе шатанд төсвийн зарцуулалт, худалдан авалт, ханган нийлүүлэлт, гадаад харилцаа зэргийг хариуцах, багийг мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, чиглүүлэх үүрэгтэй;

·         Төслийн хэрэгжүүлэх үе шатны төлөвлөгөөг боловсруулах, дүн шинжилгээ хийж тайлан гаргах, хэрэгжүүлэлтийг хангах;

·         Төслийн хуваарьт хугацаа, зардал, чанарын шаардлагуудад хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах;

·         ТЭЗҮ, Үндсэн зураг төсөл боловсруулах шатанд технологийн сонголт, холбогдох туршилт судалгааны ажлуудыг хариуцаж ажиллах

·   Төслийн төлөвлөгөө, өдөр тутмын үйл ажиллагаа, санхүүжилтийн зарцуулалт, худалдан авах ажиллагаа зэргийн явцыг хангаж, гарсан асуудлыг шийдвэрлүүлэх, шаардлагатай тохиолдолд гарсан асуудлыг арилган залруулах арга хэмжээ авах;

·     Төслийн оролцогч талуудтай харилцан уулзалтуудыг удирдах, зохион байгуулах, мөн эдгээрт оролцох, хамтын ажиллагаа, оролцоо, сайжруулалтыг дэмжин ажиллах;

·         Төслийн үйл явц, гүйцэтгэлийн ажлын өдөр, 7 хоног, сар, улирал, жил тутмын тайлан, төлөвлөгөө болон ноцтой асуудлуудтай холбоотой тайлангуудын гаргах;

·         Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд мэргэжлийн түвшинд оролцох, санал зөвлөмж өгөх

  • Төсөл, судалгааны ажлуудад техникийн шийдэл гаргах үйл ажиллагаанд мэргэжлийн түвшинд оролцох
  • Компаниас зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
  • Хэлтсийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлуудын жил, улирал, сарын төлөвлөгөө, тайлан гаргах
  • Төлөвлөлт үйл ажиллагаанд шаардлагатай асуудлыг хэлтсийн даргад санал болгон, сар улирлын төлөвлөгөөнд тусгуулах

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

·         Төслийн удирдлага, ил, далд уурхайн ашиглалтын чиглэлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

·         Мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан байх;

·         Ил болон далд уурхайн төлөвлөлт хийж байсан туршлагатай;

·         Төслийн удирдлага болон холбогдох чиглэлээр сайн мэдлэг, туршлагатай;

·         Гадаад харилцааны чиглэлээр туршлагатай;

·         Ижил төстэй уул уурхайн төслүүд дээр ажиллаж байсан бол давуу тал болно;

·         Судалгаа, санхүүгийн дүн шинжилгээ хийх чадвартай байх;

·         Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн Micromine, Mixex, Autocad, Mitsim Datamine зэрэг программ дээр ажиллах, төлөвлөх чадвартай байх

·         Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;

·         Гадаад хэлний мэдлэгтэй байх

·         Төрийн болон албаны нууц хадгалах;

·         Захирах захирагдах ёсыг баримталж ажиллах; 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /310/