АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХИМИ ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕР /ТҮР/  ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологийн  хэлтэс”-т мэргэжилтний /хими технологийн инженер-түр/  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Үүнд:

  • ТЭЗҮ, Үндсэн зураг төсөл боловсруулах шатанд технологийн сонголт, холбогдох туршилт судалгааны ажлуудыг хариуцаж ажиллах
  • Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд мэргэжлийн түвшинд оролцох, санал зөвлөмж өгөх
  • Төсөл, судалгааны ажлуудад техникийн шийдэл гаргах үйл ажиллагаанд мэргэжлийн түвшинд оролцох
  • Ордын нүүрсний бүх төрлийн судалгаа, шинжилгээ болон гаднын байгууллага, компаниудын гэрээт төлбөртэй шинжилгээ хариуцан гүйцэтгэх
  • Нүүрсний гүн боловсруулалт, хими технологийн судалгаа, технологийн схем сонгох, боловсруулах, боловсронгуй болгох
  • Лабораторийн болон үйлдвэрийн туршилтын ажлыг зохион байгуулах, удирдах
  • Компаниас зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
  • Хэлтсийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлуудын жил, улирал, сарын төлөвлөгөө, тайлан гаргах
  • Төлөвлөлт үйл ажиллагаанд шаардлагатай асуудлыг хэлтсийн даргад санал болгон, сар улирлын төлөвлөгөөнд тусгуулах
  • Тулгамдсан зарим асуудал, сэдвээр хурал зөвлөгөөн, уулзалт ярилцлага зохион байгуулах санал санаачилга гаргах
  • Төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийн чанар, арга зүйд анхаарал тавьж албаны инженер техникийн ажилтнуудад ажлын чиглэл өгөх

  

Ажлын байранд тавигдах шаардлага: 

  • Химийн технологи, Химийн инженерчлэл, Ашигт малтмалын баяжуулалтын технологич мэргэжилтэй
  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
  • Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн Micromine, Mixex, Autocad, Mitsim Datamine, Aspen Plus/ Chemcad зэрэг программ дээр ажиллах, төлөвлөх чадвартай байх
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх
  • Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх
  • Гадаад хэлний /Англи болон Хятад/ мэдлэгтэй байх
  • Төрийн болон албаны нууц хадгалах
  • Захирах захирагдах ёсыг баримталж ажиллах

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /310/