АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖЭЭЧ - 2 /ГЭРЭЭТ/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уурхайн хаалтын төлөвлөгөөний зураг боловсруулалт хариуцсан Байгаль орчны зөвлөх /2 хүн/ ажлын байранд  ажилтан шалгаруулж ажилд авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Уул уурхайн хаалтын төлөвлөгөөний зураг төсөл боловсруулалтай холбоотой үйл ажиллагаанд зөвлөх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

Байгаль орчны хяналт, шинжилгээ үнэлгээний чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй байх;

Байгаль орчны хяналт шинжилгээ үнэлгээний чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

Монгол улсын байгаль орчны аудитор байх;

Уул уурхай, барилга байгууламжийн зураг төслийн стандартуудыг мэддэг байх;

Байгаль орчны хууль тогтоомж, дүрэм, журам, стандартуудыг мэддэг байх;

Өгөгдлийг эмхэтгэх, цэгцлэх болон судлан шинжлэх өндөр ур чадвар, туршлагатай байх;

Албан ёсны тайлан, дүн шинжилгээ хийх техникийн бичгийн өндөр ур чадвартай байх;

Уурхайн хаалтын төлөвлөгөө хийж гүйцэтгэсэн туршлагатай байх;

Ажиллах хугацаа: 3 – 5 сар.

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.  

Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/