АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ЭДИЙН ЗАСАГЧ /ГЭРЭЭТ/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уурхайн хаалтын төлөвлөгөөний зураг боловсруулалт хариуцсан Эдийн засагч /1 хүн/ ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Уул уурхайн хаалтын төлөвлөгөөний зураг төсөл боловсруулалтай холбоотой үйл ажиллагаанд зөвлөх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

Уул уурхайн менежмент, Санхүүгийн удирдлага, Эдийн засагч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

Төсөл боловсруулах, төслийн санхүү эдийн засгийн үндэслэл, тооцооллыг 10 жилээс багагүй хугацаанд гүйцэтгэж байсан туршлагатай;

Монгол улсын мэргэшсэн эсвэл зөвлөх зэрэгтэй байх;

Байгаль орчны хууль тогтоомж, дүрэм, журам, стандартуудыг мэддэг байх;

Өгөгдлийг эмхэтгэх, цэгцлэх болон судлан шинжлэх өндөр ур чадвар, туршлагатай байх;

Албан ёсны тайлан, дүн шинжилгээ хийх техникийн бичгийн өндөр ур чадвартай байх;

Уурхайн хаалтын төлөвлөгөө, уурхайн хаалтын сангийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын туршлагатай байх;

Ажиллах хугацаа: 3 –5 сар.

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.  

Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/