“Эрдэнэс Тавантолгой” ХК “Хүний нөөцийн хөгжил, сургалтын бодлогын баримт бичиг”-ийн хүрээнд ажилчдынхаа ажлын байрны тогтвортой байдал, нийгмийн баталгааг хангах, удирдлагын тогтолцоог сайжруулах зорилгоор олон ажлуудыг зохион байгуулдаг.
Энэ хүрээнд долоо хоног бүрийн баасан гарагийг “Ажилтнаа сонсох өдөр” болгон зохион байгуулдаг. Үүний дагуу 07 дугаар сарын 22-ны өдөр Захиргаа удирдлагын газрын дарга Х.Батсайхан болон Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн дарга Б.Ариунзаяа нар туршилтын хугацаа нь дуусаж буй болон хөлсөөр ажиллах гэрээтэй ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа.