АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ 2 ДУГААР ШАТНЫ АУДИТ ХИЙЛЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсдаа анхлан ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд “Монсертф” ХХК-ийн аудитын баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффис болон Өмнөговь аймаг дахь Салбар уурхай дээр ажиллаж стандартын анхдагч баталгаажуулалтын 2 дугаар шатны аудитыг амжилттай хийлээ. Үүний дагуу аудитын үнэлгээний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаандаа сайжруулалтыг хийснээр стандартуудаа баталгаажуулах боломж бүрдэх юм.

ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг “Эрдэнэс Тавантолгой” ХК анхлан нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд уг жишгийн дагуу төрийн болон төрийн өмчит компаниуд уг стандартуудыг нэвтрүүлэх боломжтой. Тус стандартууд нь тогтвортой хөгжлийн бодлогын SDG 8, 11, 16 дугаар зорилтын хэрэгжилтийг дэмждэг бөгөөд төрийн, төрийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагууд хэрэгжүүлснээр Монгол Улсын Авлигын индекс буурах ач холбогдолтой.