АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТӨМӨР ЗАМЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн харъяа Төмөр замын албаны мэргэжилтний ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

⦁ Компанийн урт болон дунд хугацааны бодлого, зорилт, холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд төмөр замын нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй зохион байгуулах, 

⦁ Компанийн хэмжээнд төмөр замын суурь бүтэц, барилга байгууламж, ирээдүйд хэрэгжих төсөл хөтөлбөрийн төмөр замтай холбоотой хэтийн төлөвлөлтөнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, санал боловсруулах,

⦁ Компанийн хэмжээнд төмөр замын үйл ажиллагаа эрхэлж буй охин компани /хувь эзэмшил/-ийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх,

⦁ Ачааны терминалууд дээрх төмөр замтай холбоотой байнгын үйл ажиллагаанд хяналт тавих,

⦁ Төмөр замын ачаа тээвэрлэлтийн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК болон бусад компаниуд хооронд үүсэх харилцааг зохицуулах журам, техникийн бичиг баримт, технологийн зурмаг боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих,

⦁ Ачааны ачилтын техникийн нөхцөл боловсруулах,

⦁ Харъяа охин компанийн болон Тээвэр, зохицуулалтын хэлтсийн ажилтнуудад ачаа тээвэрлэлттэй холбоотой сургалт, танилцуулгын ажлуудыг зохион байгуулах,

⦁ Компанийн хэмжээнд төмөр замын  ачаа тээвэрлэлтийн технологит ажиллагаанд хяналт тавих, сайжруулах, боловсронгуй болгох санал дэвшүүлэх,

⦁ Галт тэрэгний хөдөлгөөний зурмаг зохиох, батлагдсан зурмагт дүн шинжилгээ хийх,

⦁ Төмөр замын үйл ажиллагаатай холбоотой технологи боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих

⦁ Охин компанийн болон Тээвэр зохицуулалтын хэлтсийн ажилтнуудад төмөр замын тээвэр зохион байгуулалттай холбоотой сургалт, танилцуулгын ажлуудыг зохион байгуулах,

⦁ Төмөр замын салбарын судалгаа боловсруулж, хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган гүйцэтгэлд хяналт тавих,

⦁ Төмөр замын тарифын бодлого, тооцооллыг боловсруулж, хэрэгжилтэнд хяналт тавих,

⦁ Төмөр замын тээврийн, санхүүгийн болон бусад тоон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж удирдлагуудыг мэдээллээр хангах, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих,

⦁ Компанийн дотоод нэгжүүдтэй уялдаа холбоотой хамтран ажиллахад удирдлагаар хангах, 

⦁ Хамтын ажиллагааны хүрээнд ижил төрлийн төмөр замын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудтай хамтран ажиллах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

1. Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт, ашиглалтын инженер мэргэжлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,

2. Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх,

3. Бичиг баримт боловсруулах чадвартай байх, 

4. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх,

5. Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх,

6. Гадаад хэлний мэдлэгтэй байх,

7. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх, 

8. Төрийн болон албаны нууц хадгалах,

9. Ёс зүй, харилцааны соёлтой байх.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/