АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТЭН /ТҮР/ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газарт 1 хүнийг ханган нийлүүлэлтийн албаны мэргэжилтнээр сонгон шалгаруулж ажилд авна. 

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааг гүйцэтгэх, төлөвлөх, тайлагнах;

2. Худалдан авах ажиллагааны тухай мэдлэг мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх, удирдлагаас өгсөн бусад ажил үүргийг гүйцэтгэх.

 

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

 

Ажлын байранд тавигдах шаардлага:  

1. Эрх зүйч, бизнесийн удирдлага, эдийн засаг, санхүүгийн бакалаврын зэрэгтэй /аль нэг байж болно/.

2. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх. Худалдан авалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

3. Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх /А3 эсвэл түүнээс дээш зэргийн гэрчилгээтэй байх/.

4. Англи хэлний зохих мэдлэгтэй байх.

5. Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх.

6. Монгол хэл, бичгийн найруулга зүй, архив албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, туршлагатай байх.

7. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх.

8. Төрийн болон албаны нууцыг хадгалах.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/