НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын албанд 1 хүнийг нягтлан бодох бүртгэл хариуцсан мэргэжилтнээр сонгон шалгаруулж ажилд авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт үнэн зөв эсэх, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлан гаргалт олон улсын стандарт, зохих дүрэм журмын дагуу хийгдсэн эсэх зөрчил илэрвэл уг зөрчлийг тохиолдол тус бүрээр тодорхойлж аудитын дүгнэлт, зөвлөмж, тайлан гаргах.
Дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, санхүү, эдийн засгийн бусад мэдээллийн үнэн бодит байдалд хяналт тавих.
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
2. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх.
3. Санхүүгийн тайлагналын болон нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын мэдлэгтэй байх.
4. Уул уурхайн салбарт болон дотоод аудит, хяналт шалгалт, эрсдэлийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
5. Аудитын чиглэлээр мэргэшүүлэх сургалтуудад хамрагдсан, мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно.
6. Англи хэлний ярианы болон бичгийн дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх.
7. Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх.
8. Монгол хэл, бичгийн найруулга зүй, архив албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, туршлагатай байх.
9. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх.
10. Төрийн болон албаны нууцыг хадгалах.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/