УУЛ УУРХАЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ ХӨГЖҮҮЛЭХ ИНЖЕНЕР /ГЭРЭЭТ/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уул уурхайн нэгдсэн мэдээллийн систем хөгжүүлэлт хариуцсан инженер /2 хүн/ ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Уул уурхайн нэгдсэн мэдээллийн систем хөгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд зөвлөх
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Программ хангамжийн инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. Программ хангамжийн инженер чиглэлээр 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай байх;
3. Microsoft 365 орчинд хөгжүүлэлтийн хийсэн туршлагатай байх;
4. Microsoft power platform - ийн албан ёсны сертификаттай байх;
5. Microsoft Power BI программыг бүрэн эзэмшсэн байх албан ёсны сертификаттай байх;
6. Microsoft PowerApps программыг бүрэн эзэмшсэн байх албан ёсны сертификаттай байх;
7. Microsoft Power Automate программыг бүрэн эзэмшсэн байх албан ёсны сертификаттай байх;
8. Өгөгдлийг эмхэтгэх, цэгцлэх болон судлан шинжлэх өндөр ур чадвар, туршлагатай байх;
9. Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
10. Харилцааны соёлтой байх;
11. Ажиллах хугацаа: 6 – 9 сар.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/