АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

 

ТӨСЛИЙН УДИРДЛАГА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН /ТҮР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологийн хэлтэс”-т Төслийн удирдлага хариуцсан мэргэжилтний /түр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Үүнд:

Төслийн бүх үе шатанд төсвийн зарцуулалт, худалдан авалт, ханган нийлүүлэлт, гадаад харилцаа зэргийг хариуцах, багийг мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, чиглүүлэх үүрэгтэй;

Төслийн хэрэгжүүлэх үе шатны төлөвлөгөөг боловсруулах, дүн шинжилгээ хийж тайлан гаргах, хэрэгжүүлэлтийг хангах;

Төслийн хуваарьт хугацаа, зардал, чанарын шаардлагуудад хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах;

ТЭЗҮ, Үндсэн зураг төсөл боловсруулах шатанд технологийн сонголт, холбогдох туршилт судалгааны ажлуудыг хариуцаж ажиллах

Төслийн төлөвлөгөө, өдөр тутмын үйл ажиллагаа, санхүүжилтийн зарцуулалт, худалдан авах ажиллагаа зэргийн явцыг хангаж, гарсан асуудлыг шийдвэрлүүлэх, шаардлагатай тохиолдолд гарсан асуудлыг арилган залруулах арга хэмжээ авах;

Төслийн оролцогч талуудтай харилцан уулзалтуудыг удирдах, зохион байгуулах, мөн эдгээрт оролцох, хамтын ажиллагаа, оролцоо, сайжруулалтыг дэмжин ажиллах;

Төслийн үйл явц, гүйцэтгэлийн ажлын өдөр, 7 хоног, сар, улирал, жил тутмын тайлан, төлөвлөгөө болон ноцтой асуудлуудтай холбоотой тайлангуудын гаргах;

Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд мэргэжлийн түвшинд оролцох, санал зөвлөмж өгөх

Төсөл, судалгааны ажлуудад техникийн шийдэл гаргах үйл ажиллагаанд мэргэжлийн түвшинд оролцох

Компаниас зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох

Хэлтсийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлуудын жил, улирал, сарын төлөвлөгөө, тайлан гаргах

Төлөвлөлт үйл ажиллагаанд шаардлагатай асуудлыг хэлтсийн даргад санал болгон, сар улирлын төлөвлөгөөнд тусгуулах

Ажлын байранд тавигдах шаардлага: 

Төслийн удирдлага, ил, далд уурхайн ашиглалтын чиглэлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

Мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан байх;

Ил болон далд уурхайн төлөвлөлт хийж байсан туршлагатай;

Төслийн удирдлага болон холбогдох чиглэлээр сайн мэдлэг, туршлагатай;

Гадаад харилцааны чиглэлээр туршлагатай;

Ижил төстэй уул уурхайн төслүүд дээр ажиллаж байсан бол давуу тал болно;

Судалгаа, санхүүгийн дүн шинжилгээ хийх чадвартай байх;

Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн Micromine, Mixex, Autocad, Mitsim Datamine зэрэг программ дээр ажиллах, төлөвлөх чадвартай байх

Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;

Гадаад хэлний мэдлэгтэй байх

Төрийн болон албаны нууц хадгалах;

Захирах захирагдах ёсыг баримталж ажиллах; 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /310/