АЧАА ВАГОН ХҮЛЭЭЛЦЭГЧ АЖИЛТАН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА
Салбарын Тээвэр логистикийн газрын нүүрс ачилт логистикийн төвд 2 хүнийг ачаа вагон хүлээлцэгч ажилтнаар сонгон шалгаруулж ажилд авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Хоосон вагон, чингэлгийг хүлээж авах;
2. Түр ачилтын талбай дээрх ачилтын үйл ажиллагаанд хяналт тавих;
3. Ачаатай вагоныг тээвэрлэлтэд хүлээлгэн өгөх;
4. Төмөр замаар тээвэрлэгдэж ирсэн ачаатай вагоныг шилжүүлэн ачилтын талбайд хүлээн авах;
5. Ачилтын талбайд ачигдсан хоосон чингэлэг бүхий хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлгэн өгөх;
6. Төмөр замаар тээвэрлэгдэн ирсэн хоосон чингэлэг бүхий хөдлөх бүрэлдэхүүнийг ачилтын талбайд хүлээн авах;
7. Ачаа вагон хүлээлцэх ачаа тээврийн анхан шатны технологийн болон техникийн бичиг баримтыг үйлдэж, баталгаажуулах;
8. Ажлын байрны эд хогшил, тохижилт, ашиглалтыг хариуцах.
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Төмөр замын удирдлага зохион байгуулалт чиглэлээр их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл төгссөн байх;
2. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
3. Удирдан манлайлах, төлөвлөх, зохион байгуулах ур чадвартай байх;
4. Харилцааны өндөр соёлтой, зөв төлөвшил хандлагатай, хариуцлагатай байх;
5. Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх;
6. Төрийн болон албаны нууцыг хадгалах.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/