АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

 

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ АХЛАХ СУРГАГЧ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын албанд 1 хүнийг аюулгүй ажиллагааны ахлах сургагчаар сонгон шалгаруулж ажилд авна. 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    

Аюулгүй ажиллагааны сургалтыг компанийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан сургалтын ажлыг стандарт, төлөвлөгөө, технологийн дагуу явуулахад хяналт тавих, сургагч нарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, тэдний ажлыг үнэлж дүгнэх, зөвлөн туслах, удирдлагуудыг шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж, сургалтын үйл ажиллагааг чанартай хүртээмжтэй зохион байгуулж сургалт, судалгааны ажлыг сайжруулах.

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага:  

1. Багш мэргэжилтэй бөгөөд багшлах эрхтэй байх;

2. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;

3. ХАБЭА-н чиглэлээр багшилж байсан бол давуу тал болох;

4. Сургалтын  төлөвлөгөө гаргах, чадамжийн хөтөлбөр боловсруулах чадвартай байх;

5. Багшлах арга зүйн туршлагатай байх /уул уурхайн салбарт ажиллаж байсан бол давуу тал болох/;

6. Багаар ажиллах чадвартай байх;

7. Мэргэжлийн чиглэлээр хөрвөн ажиллах чадвартай байх;

8. Англи хэлний ярианы болон бичгийн дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;

9. Удирдан зохион байгуулах чадвартай байх.

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/