АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

 

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЭМЧ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл мэндийн албанд Яаралтай тусламжийн эмчийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага:  

1. Анагаах ухааны бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй эмчлэх эрхийн лицензтэй их эмч;

2. Яаралтай тусламж, гэнэтийн ослын үед тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлдэг байх, сургалтад хамрагдсан байх;

3. Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

4. Ур чадвар:

· Амь тэнссэн үеийн анхны тусламж үзүүлэх чадвартай байх;

· Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжтэй ажиллах бүрэн чадвартай байх;

· Баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх;

· Мэдээллийн сүлжээний орчинд ажиллах чадвар сайтай, хэрэглээний программыг маш сайн эзэмшсэн байх;

· Шийдвэр гаргах, дүн шинжилгээ хийх чадвартай байх;

· Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;

· Ёс зүйн өндөр мэдлэг чадвартай байх;

5. Тусгай шаардлага:

· Ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;

· Цаг баримталдаг байх;

· Багаар ажиллах чадвартай байх;

· Асуудал шийдвэрлэх, дүгнэлт хийх чадвартай байх;

· Хувийн нууцыг хадгалах чадвартай байх;

· Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;

· Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;

· Илүү цагаар ажиллах, ачаалал даах боломжтой байх.

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/