АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

АЧАА ВАГОН ХҮЛЭЭЛЦЭГЧ АЖИЛТАН - 2 АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

 

Салбарын Тээвэр логистикийн газрын нүүрс ачилт логистикийн төвд 2 хүнийг ачаа вагон хүлээлцэгч ажилтнаар сонгон шалгаруулж ажилд авна. 

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    

1. Хоосон вагон, чингэлгийг хүлээж авах;

2. Түр ачилтын талбай дээрх ачилтын үйл ажиллагаанд хяналт тавих;

3. Ачаатай вагоныг тээвэрлэлтэд хүлээлгэн өгөх;

4. Төмөр замаар  тээвэрлэгдэж ирсэн ачаатай вагоныг шилжүүлэн ачилтын талбайд хүлээн авах;

5. Ачилтын талбайд ачигдсан хоосон чингэлэг бүхий хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлгэн өгөх;

6. Төмөр замаар тээвэрлэгдэн ирсэн хоосон чингэлэг бүхий хөдлөх бүрэлдэхүүнийг ачилтын талбайд хүлээн авах;

7. Ачаа вагон хүлээлцэх ачаа тээврийн анхан шатны технологийн болон техникийн бичиг баримтыг үйлдэж, баталгаажуулах;

8. Ажлын байрны эд хогшил, тохижилт, ашиглалтыг хариуцах.

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

 

Ажлын байранд тавигдах шаардлага:  

1. Төмөр замын удирдлага зохион байгуулалт чиглэлээр их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл төгссөн байх;

2. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;

3. Удирдан манлайлах, төлөвлөх, зохион байгуулах ур чадвартай байх;

4. Харилцааны өндөр соёлтой, зөв төлөвшил хандлагатай, хариуцлагатай байх;

5. Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх;

6. Төрийн болон албаны нууцыг хадгалах.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/