ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ОПЕРАТОР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ЭТТ-н хэсэгт Хүнд машин механизмын оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Уурхайн ээлжийн төлөвлөгөөний хүрээнд өгөгдсөн үүрэг даалгаврыг өөрт ногдсон машин Тоног Төхөөрөмжөө ашиглан батлагдсан дүрэм, журам, горим, заавар, паспортын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, цаг хугацаанд нь гүйцэтгэх.
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Бүрэн дунд болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, М ангилалтай байх;
3. Автотехник болон хүнд машин механизмын тодорхой мэдлэгтэй байх;
4. Хүнд машин, механизмын оператороор 2-оос доошгүй жил ажилласан байх;
5. Харилцааны өндөр соёлтой, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй байх;
6. Техник сэтгэлгээтэй, бусад техник дээр ажиллах тодорхой чадвартай байх;
7. Багаар ажиллах чадвар сайтай байх;
8. Ёс зүйн хэм хэмжээг сахидаг байх, нууц хадгалах, итгэл даах чадвартай байх;
9. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
10. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас ажиллах боломжтой (суурьшсан) иргэн байвал давуу тал болно.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлэн файлаар 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дотор hr@erdenestt.mn-д илгээнэ үү.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/