ЗАСВАРЧИН, ГАГНУУРЧИН, ЦАХИЛГААНЧИН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засвар механикийн хэлтэст Засварчин, гагнуурчин, цахилгаанчин шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Салбарын хүнд даацын машин, механизм, дунд оврын техник, тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн гагнуурын ажилбарыг технологийн дагуу мэргэжлийн төвшинд гагнаж сэргээн засварлах, эвдрэл гэмтлийг богино хугацаанд засварлах;
2. Хүнд даацын машин, механизм, дунд оврын техник, тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн гагнуурын ажилбарыг технологийн дагуу чанартай, аюулгүй ажиллагааг бүрэн ханган гүйцэтгэх, эвдрэлийг богино хугацаанд чанартай засварлах, техникийн бэлэн байдлыг хангах;
3. Салбарын хүнд даацын машин, механизмын засвар үйлчилгээг засварын мастерын удирдлага зохион байгуулалтын дагуу (даалгавраар) мэргэжлийн, ур чадварын өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэх;
4. Салбарын техник, тоног төхөөрөмжүүдийн автын цахилгаан засварын ажлыг хэлтсийн зорилт, төлөвлөгөөнд нийцүүлэн удирдлага зохион байгуулалтаар хангах.
5. Техник, тоног төхөөрөмжийн цахилгаан хэлхээний найдвартай байдлыг хангах үйл ажиллагааг төлөвлөх, засварын ажлыг зохион байгуулан хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлийг хянах, дүн шинжилгээ хийх, сайжруулах.
6. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
11. Бүрэн дундаас дээш боловсролтой байх;
12. Мэргэшсэн засварчин, гагнуурчин, цахилгаанчин байх;
13. Цахилгаан ба хийн гагнуурчин, огтлогчийн мэргэжилтэй байх;
14. ТАМ-дын нарийн хийцтэй эд ангид гагнуур, огтлох чиглэлээр мэргэшсэн байх;
15. Уул уурхайн компанид мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх;
16. ТАМ-ын засварын онцлогийг мэддэг, гагнуурын ажлын дадлага туршлагатай байх;
17. Багаар ажиллах чадвар сайтай байх;
18. Ёс зүйн хэм хэмжээг сахидаг байх, нууц хадгалах, итгэл даах чадвартай байх;
19. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
20. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас ажиллах боломжтой (суурьшсан) иргэн байвал давуу тал болно.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлэн файлаар 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дотор hr@erdenestt.mn-д илгээнэ үү.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/