АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

 

ХИМИ ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕР /ТҮР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологийн  хэлтэс”-т мэргэжилтний /хими технологийн инженер-түр/  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Үүнд:

ТЭЗҮ, Үндсэн зураг төсөл боловсруулах шатанд технологийн сонголт, холбогдох туршилт судалгааны ажлуудыг хариуцаж ажиллах

Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд мэргэжлийн түвшинд оролцох, санал зөвлөмж өгөх

Төсөл, судалгааны ажлуудад техникийн шийдэл гаргах үйл ажиллагаанд мэргэжлийн түвшинд оролцох

Ордын нүүрсний бүх төрлийн судалгаа, шинжилгээ болон гаднын байгууллага, компаниудын гэрээт төлбөртэй шинжилгээ хариуцан гүйцэтгэх

Нүүрсний гүн боловсруулалт, хими технологийн судалгаа, технологийн схем сонгох, боловсруулах, боловсронгуй болгох

Лабораторийн болон үйлдвэрийн туршилтын ажлыг зохион байгуулах, удирдах

Компаниас зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох

Хэлтсийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлуудын жил, улирал, сарын төлөвлөгөө, тайлан гаргах

Төлөвлөлт үйл ажиллагаанд шаардлагатай асуудлыг хэлтсийн даргад санал болгон, сар улирлын төлөвлөгөөнд тусгуулах

Тулгамдсан зарим асуудал, сэдвээр хурал зөвлөгөөн, уулзалт ярилцлага зохион байгуулах санал санаачилга гаргах

Төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийн чанар, арга зүйд анхаарал тавьж албаны инженер техникийн ажилтнуудад ажлын чиглэл өгөх

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

Химийн технологи, Химийн инженерчлэл, Ашигт малтмалын баяжуулалтын технологич мэргэжилтэй

Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх

Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн Micromine, Mixex, Autocad, Mitsim Datamine, Aspen Plus/ Chemcad зэрэг программ дээр ажиллах, төлөвлөх чадвартай байх

Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх

Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх

Гадаад хэлний /Англи болон Хятад/ мэдлэгтэй байх

Төрийн болон албаны нууц хадгалах

Захирах захирагдах ёсыг баримталж ажиллах

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.  

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /310/