“МЭРГЭЖИЛТЭН” ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үнэт цаас, бүртгэлийн хэлтэст "Мэргэжилтэн” ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
-
Эдийн засаг, санхүүгийн мэргэжилтэй байх
-
Мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх
-
Монгол болон англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх
-
Анализ хийх чадвартай байх
-
Шинэ зүйл сурах эрмэлзэлтэй байх
-
Уртасгасан болон ажлын бус цагаар ажиллах боломжтой байх
-
Харилцааны соёлтой, багаар хамтран ажиллах чадвартай байх
-
Санхүүгийн тооцоолол хийх чадвартай байх
-
Ашиг сонирхлын зөрчилгүй, ёс зүйн өндөр зарчимтай байх
Санхүүгийн чиглэлээр мэргэшсэн гэрчилгээтэй бол давуу тал болно.
Сонирхож буй хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлж 2019 оны 03 дугаар сарын 28-ны дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.
·"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг erdenestt.mn сайтаас татаж, бөглөх
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төвийн 303 тоот,
Утас: 976-70118585 /307, 310/